Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “One Event Hall”-д “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр С.А гэх этгээд “Хар Сарнай” хамтлагын ахлагч С.Амармандахыг зодож хүнд гэмтээсэн талаар мэдээллийг өмнө хүргэсэн билээ. Тус хэргийг үйлдсэн С.А гэгч нь ОХУ-ын консулын төлөөлөгч байсан талаар мэдээлэл мөн гарсан. Олны анхаарлыг татаж байгаа энэхүү хэргийн талаар ОХУ-ын томоохон хэвлэл мэдээлллийн хэрэгсэл, Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яам хэрхэн мэдээлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
The Moscow Times-д гарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Энэхүү сайтад “Хар Сарнай” хамтлагын ахлагч, дуучин С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамын ажилтан, төлөөлөгчид зодуулж, хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өмгөөлөгч Г.Батбаяр “Би одоо хүртэл ямар шалтгааны улмаас манай үйлчлүүлэгч рүү халдаж, хүнд гэмтэл учруулсан талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Магадгүй "Хас" тэмдэгтэй дээл солилоо гэж үйлчлүүлэгчид маань халдсан байж болохыг өгүүсгэхгүй юм" гэжээ.
Харин тус үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдээлж буйгаар тэд үндэсхрэг үзлээсээ болж маргалдсан. С.Амармандах ОХУ-ын дипломат албаны ажилтан С.А-тай уулзаж мэндлэхдээ баруун гараа дээш агаарт өргөж, “Хели Гитлер” гэжээ. Энэ нь согтуу байсан төлөөлөгчийн уур бурхимдлыг төрүүлсэн байж магадгүй хэмээн мэдээлж байна. Монголын талаас С.А-д эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэх боломжгүй гэжээ.
Харин Asiarussia.ru веб сайтад Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яамын ажилтан С.Амармандахыг зодсон гэх хангалттай нотолгоо олдоогүй хэмээн "Риа Новости" мэдээллээ гэжээ.
ОХУ-ын Монгол улс дахь консулын албаны төлөөлөгчийн газраас “Бид болсон бүх үйл явдлын талаар судалсан. Гэхдээ энэ ташаа мэдээлэл " хэмээн мэдээлжээ. Тэд албан ёсны мэдээлэлдээ “С.Амармандахтай холбоотой мэдээллийг бид шалгасан. Тэрээр ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд зодуулж, хүнд бэртэл авсан гэсэн. Гэтэл бид энэ хүний талаар мэдээлэл шалгахад энэ хүний талаар мэдээлэл олдоогүй. Мөн энэхүү мэдээлэл хаанаас гарсан талаар эх сурвалжыг олохоор ажиллаж байна гэжээ.
Хэрэг үйлдсэн этгээдэд Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн 181,2,1 болон 13,1 гэсэн үндэслэлээр хэргийг шалгаж байгаа аж. Орон нутгийн эмнэлгийн ажилтаны мэдээлж буйгаар “С.Амармандах тархины зүүн талын хэсэгт шилээр цохиулж, ой санамжаа алдаж, бие нь хүнд байгаа талаар” мэдээлжээ. ]
Дашрамд дуулгахад, Яг одоо С.Амармандахын хэргийн талаар уран бүтээлчид гэр бүлийнхэн нь мэдээлэл хийх гэж байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр үнэн зөв мэдээллэ хүргэх үүднээс тус хэргийн талаар бичлэгийг задлах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.