Яг одоо “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар, өмгөөлөгч Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “11-р сарын 22-нд нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болсон. Энэ үеэр С.Амармандах "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт Монгол бүсгүй" дуунуудыг дуулсан. Тус арга хэмжээнд үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. Цэнгүүн дууссаны дараагаар С. Амармандахыг гэртээ харихаар гарах үед уг нэг улаан галзуу нөхөр төмөр зүйл бариад ардаас цохиж унагаагаад нүүр лүү нь цохиж эхэлсэн байсан.Өнөөдрийн байдлаар Амараагийн ухаан орон гаран байна.
Үүний дараа С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ” хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.