Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн эцэг Ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн гэрийг шатаасан байна. Тус хэргийг 40 орчим настай хүн үйлдсэн бөгөөд цагдаагийнхан баривчилжээ. Тэрбээр “Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч огцор” гэж хэлжээ.
Галын улмаас байшингийн ихэнх хэсэг шатаж, хүн амьдрах боломжгүй болсон байна.Ерөнхийлөгчийг төрийн нууц задруулсан, мөнгө угаасан, авлига авсан хэмээн буруутгаж, огцрохыг иргэд шаардаж буй юм.