8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Сүхбаатар: Хүүгээ хараад өөрийн эрхгүй нулимс унагасан

2016-12-02 14:05:00

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах хүнд зодуулж ухаангүй ГССҮТ-д хүрэгдсэн хэрэг гарсан байна.

Уг хэргийн талаар өнөөдөр С.Амармандахын аав Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, “Хар сарнай” хамтлагийн гишүүн Маадай, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд болсон үйл явдлын талаар Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Энэ үйл явдал арваннэгдүгээр сарын 22-нд болсон. Нийслэлийн удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбатар" арга хэмжээ Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болж, дуучин С.Амармандах тус цэнгүүнд  "Би Монгол хүн", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт монгол бүсгүй" гэсэн гурван дуугаа дуулж оролцсон байгаа юм. Тоглолтын үеэр дуучин Амараа  үндэсний хас тэмдэгтэй хувцас өмсөж дуулсан бөгөөд “Би монгол хүн” гэдэг дуугаа дуулж байхдаа гурван удаа “Уухай” хэмээн гараа өргөсөн байна лээ. Тэр үед үзэгчдийн суудалд сууж байсан сахалтай эр босч ирээд “Фашист” гэж орилсон гэдгийг тэнд байсан хүмүүс ярьсан” гэдгийг онцолсон юм. Мөн С.Амармандах дуулж дууссаныхаа дараа хувцсаа сольж, костюм өмсөж гэр рүүгээ явахаар  коридорт явж байх үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүний араас метал зүйлээр хүчтэй цохисон. Тухайн үед дуучин Амараа ухаан алдаж газар унасан байхад нь толгойны ар дагз хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон” гэв.

Улмаар өмгөөлөгч Г.Батбаяр “Өнөөдөр бидний мэдээлэл хийж байгаа гол учир шалтгаан нь хэвлэлүүд болсон явдлын талаар буруу мэдээлэл тарааж, олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааны асуудлыг сөхөж, олон нийтийг турхирсан, буруу ойлголт өгсөн зүйлсийг тарааж байгаатай холбоотой юм. Хэргийг холбогдох хүмүүс нь шалгаж байгаа болохоор монголчууд маань хүлээцтэй байх хэрэгтэй" гэв.

Харин Амараагийн аав Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар  “Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Миний хүү, Монгол Улсын иргэн С.Амармандахыг би арав гаруй хоног танисангүй. Монгол хүнийг, нутаг, газар шороон дээр нь иргэж хэрцгий балмад зан авир гаргаж ухаангүй болтол нь зодож байгаа нь харамсалтай байна” гэсэн юм.

Ингээд С.Сүхбаатар гуайтай цөөн хором ярилцсан юм.  

 -Хүүгийн тань биеийн байдал одоогоор хэр байна вэ?

-11 сарын 22-оос хойш гурван хоног ухаангүй, бие засч чадахгүй маш хүнд байсан. Хүүгээ харахад нүд хальтрам байсан. Хүүгээ тийм байдалд байгааг хараад  эцэг хүн өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ. Эмнэлэгт ирсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ үйлчилгээ хийж, алтан гартай эмч нарын буянаар өчигдрөөс хойш хүүтэйгээ танилцаж, таньж байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал анх ирж байснаа бодвол овоо дээрдсэн. Өчигдрөөс нүүрэндээ тавиулсан зарим оёогоо авахуулж, амьсгаа авахтайгаа болж байна. Гэхдээ одоо хүртэл сахиуртай байна.

Тэр өдрөөс хойшхи энэ хугацаанд би хүүгээ таниагүй. Эхний гурван хоног ухаангүй, бие засч чадахгүй маш хүнд байсан. Хүүгээ харахад нүд хальтрам байсан. Хүүгээ тийм байдал байгааг хараад  эцэг хүн өөрийн эрхгүй нулимс унагадаг юм билээ.

-Биеийн аль хэсэг нь илүү их бэртэл, гэмтэл авсан байна вэ?

-Балмад этгээд араас нь дагз хэсэгт нь маш хүнд металаар цохиж ухаан алдуулсан гэсэн. Тийм болохоор тархи, толгой, нүүрэн хэсэгтээ нэлээд хүнд гэмтсэн. Аз болоход хоёр нүд нь гайгүй. Нүүрэндээ маш олон оёдол тавиулсан. Эмч нарын хэлж буйгаар тархинд нь нөж хурсан гэсэн. Тэр нь ширгэхийн хүлээх хэрэгтэй, мэс заслын аргаар авахад хүнд гэсэн.  

-Одоогийн байдлаар сахиуртай байгаа гэсэн. Эхнэр нь сахиж байгаа юу?

-Тиймээ ихэнхдээ эхнэр нь сахиж байна. Ах, дүү найз нөхөд хамт олон гээд маш олон хүн санаа тавьж байгаа. Энэ үйл явдал бидэнд маш хүнд цохилт болсон. Арга ч үгүй биздээ хайртай хань нь, хайртай аав нь хүн танихын аргагүй болтлоо балмад этгээдэд зодуулсан байгааг харсан хүмүүст сэтгэл зүйн байдал ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Амараагийн том хүүхэд унтаж чадахгүй, юмнаас айдаг, цочидог, маш их уйлдаг болсон. Энэ нь сэтгэл зүйн тогтворгүй байдалд байгаагийн шинж. Би төрсөн хүүгээ таниагүй шүү дээ.

-Хас тэмдэгтэй дээл өссөн учраас зодуулсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Үнэндээ Монгол, Оросын дипломат харилцааг эвдсэн хэргийг тэр хувь хүн гаргалаа. Аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Хүмүүс хас тэмдгийг маш буруугаар ойлгож, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд бичээд байна. Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирсан. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж байсан. Энэ гайхамшиг түмэн наст хээг монголчууд дээдлэн мөнхөлсөн байдаг. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон. Миний хүү тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Монголын газар шороон дээр иргэн хүн, монгол хүн гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна.

 

Энэ үйл явдал бидэнд маш хүнд цохилт болсон. Арга ч үгүй биздээ хайртай хань нь, хайртай аав нь хүн танихын аргагүй болтлоо балмад этгээдэд зодуулсан байгааг харсан хүмүүст сэтгэл зүйн байдал ямар байх нь ойлгомжтой шүү дээ. 

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучин Амарааг 300 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хэргийг хуулийн дагуу л шийдүүлнэ. Өнөөдрийн байдлаар мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Ухаангүй хэд хоног хэвтэрт байсан хүн мөнгө, төгрөг ярих нь байтугай “Ааваа” гэж намайг дуудаж чадахгүй байгаа хүн шүү дээ. Тийм зүйл байхгүй. Хүүгийн минь бие хурдан эрүүл болж, хэвийн байдалдаа ороосой гэхээс өөр хүсэх зүйл алга.

-Зодсон гээд байгаа сахалтай нөхрийн овог нэрийг яагаад ил зарлахгүй байгаа юм бэ. Зарим хүмүүс дуучин Амарааг “Хэй гитлер” гэж хэлсэн гэж байсан?

-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Мөрдөн шалгалтын явцад шүүх хурлын дүгнэлт маш удаашралтай байна гэдгийг манай өмгөөлөгч хэлсэн. Үүнийг бид их гайхаж байна. Миний хүү "Хэй Гитлер" гэж хэлээгүй.

-Хэрэгтэнтэй уулзсан уу. Гадуур шалгаж байгаа юм уу?

-Одоогоор уулзаагүй. Батлан даалттай гадуур шалгаж байгаа гэсэн. Харин хэрэгт холбогдсон этгээдийг одоо хүртэл нэг ч удаа дуудан байцаагаагүй гэх зэрэг ойлгомжгүй зүйл их байгааг манай өмгөөлөгч хэлсэн.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ariunaa
hairan zaluu. gemtel mash auyltai shvv.anhaarah estoi shvv.Amraa chadaltai tenheetei er hvn shig haragddagiin. hurdan edgeh baihaa. ervvl enhiig hvsie
2016/12/02 119.40.97.107
irgen
zovhon duunaas boloogui bailgui dee.neg zuil bgaa bailgui dee.
2016/12/02 202.21.124.18
irgen
nutagtaa aihgui amidrah yumsan...
2016/12/02 202.21.106.119
oros
Bie n hurdan edgeed ergeed negiig bodoh bui zaa. Neg l bish baidag shuu edniihen . Tanhai etgeeded zohih arga hemjeeg avasai daa.
2016/12/02 77.92.196.156
МОНГОЛ ХҮҮ
ТАРХИНЫ ИЙМ ГЭМТЭЛ БОЛ 5-10 ЖИЛИЙН ДАРАА МАШ АЙМШИГТАЙ ҮР ДАГВАР НЬ ГАРДАГ ЮМ ШҮҮ СҮХБААТАР ГУАЙ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛБЭЛ ЗОХИЛТОЙ
2016/12/02 203.91.115.44