8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк оюутны хөгжлийн зээл олгох гэрээ байгууллаа

2016-12-02 14:54:06

Оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан билээ.

Үүний дагуу Оюутны хөгжлийн зээл олгох гэрээнд 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр оюутнууд хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн зээлийн төлбөрөө төлөх бөгөөд нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл юм.Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5