8o
Улаанбаатар хот
mobile menu

Говийн бүсийн англи хэлний анхдугаар олимпиад амжилттай болж өндөрлөлөө

2016-12-02 16:15:00

Говийн бүсийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудын англи хэлний түвшинг тогтоох, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх улмаар дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой англи хэлний анхдугаар олимпиад амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Энэтхэгийн Соёлын төв, Англи хэлний академитай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тус олимпиадад ахлах ангийн 2370 сурагч хамрагдсан бөгөөд эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 30-нд амжилттай болж өндөрлөсөн бол дараагийн шат энэ сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн хувьд багш, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа боловсрол мэдлэгт хувь нэмэр оруулах, боловсролын салбарыг дэмжих чиглэлээр цаашид идэвхтэй ажиллаж энэ мэт олон ажлуудыг зохион байгуулахаа илэрхийлж байгаа юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл