8o
Улаанбаатар хот
mobile menu

“Баруун салаа-Сансарын тойрог” чиглэлд өөрчлөлт орууллаа

2016-12-03 11:50:00

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа. Үйлчилгээг энэ сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490  дугаарын утсаар өгөх боломжтой 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment