ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн уриа лоозон барьсан залуусыг Чингэлтэй дүүргийн цагдаа нар авч явсан байна.Тэд "Монголчуудын хайртай дуучин Монгол Улсын СТА, "Хар сарнай" хамтлагийн ахлагч Сэвжидийн Сүхбаатарын Амармандахын биеэд санаатайгаар халдсан ажилтаны үйлдэлд Оросын элчин сайдын яамны зүгээс Монголын ард түмэнд тайлбар тавихыг шаардаж байна" хэмээн бичсэн самбар барьж зогссон байна.