ОХУ-ын хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ. Тодруулбал Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор өнгөрсөн лхагва гарагт их хэмжээний сум оруулж ирэхийг завдсан байна. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байжээ. Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нар шалгаж үзэхэд найман төрлийн 2,000 гаруй сумыг нууцаар оруулах гэж байсан нь тогтоогдсон байна. Одоогоор хэргийг Тагнуулын байгууллагад шилжүүлэн авч шалгахаар болжээ.
Их хэмжээний сум хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ
2016-12-02 18:30:00