8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Амарааг зодсон бичлэг ил болж, Их хэмжээний сум хилээр нэвтрүүлэхийг завдсан өдөр

2016-12-02 18:55:00


“Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж, Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах хамгийн дээд жаргал” гэсэн урмын үгийн хамт эрхэм уншигч таны энэ өдрийн мэндийг эрье.  Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Монгол хүүхдүүд сампин тооллын аварга болжээ

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай Улсын 55 хүүхэд оролцож ангилал бүрд гран при шагнал болон алт, мөнгө, хүрэл цомын эзэн болжээ.
21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий олон улсын хамгийн том тэмцээн юм байна. Энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьжээ.Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцож буй нь энэ аж. “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Насанд хүрээгүй хүмүүс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.Тухайлбал, 15-18 насны хүүхэд, залуус гэрийнхэндээ “Ажил хийж байгаа” гэж худал хэлчихээд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Баян-Зүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Хүүхэд, залуусын энэ үйлдэл нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул, ажилгүйдэл, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг шалтгаанаас үүдэж байгааг албаны хүн тайлбарлалаа. 

"The Moscow Times": С.Амармандахын зодуулсан талаар Орос юу хэлэв

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр “One Event Hall”-д “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр  С.А гэх этгээд “Хар Сарнай” хамтлагын ахлагч С.Амармандахыг зодож хүнд гэмтээсэн талаар мэдээллийг өмнө хүргэсэн билээ. Тус хэргийг үйлдсэн С.А гэгч нь ОХУ-ын  консулын төлөөлөгч байсан талаар мэдээлэл мөн гарсан. Олны анхаарлыг татаж байгаа энэхүү хэргийн талаар  ОХУ-ын томоохон хэвлэл мэдээлллийн хэрэгсэл, Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яам хэрхэн мэдээлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 The Moscow Times-д гарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь  орчуулан хүргэж байна. Энэхүү сайтад  “Хар Сарнай” хамтлагын ахлагч, дуучин С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамын ажилтан, төлөөлөгчид зодуулж, хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
Өмгөөлөгч Г.Батбаяр “Би одоо хүртэл ямар шалтгааны улмаас манай үйлчлүүлэгч рүү халдаж, хүнд гэмтэл учруулсан талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Магадгүй "Хас" тэмдэгтэй дээл солилоо гэж үйлчлүүлэгчид маань халдсан байж болохыг өгүүсгэхгүй юм" гэжээ.
Харин тус үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдээлж буйгаар тэд үндэсхрэг үзлээсээ болж маргалдсан. С.Амармандах ОХУ-ын дипломат албаны ажилтан С.А-тай уулзаж мэндлэхдээ баруун гараа дээш агаарт өргөж, “Хели Гитлер” гэжээ. Энэ нь согтуу байсан төлөөлөгчийн уур бурхимдлыг төрүүлсэн байж магадгүй хэмээн мэдээлж байна. Монголын талаас С.А-д эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэх боломжгүй гэжээ.
Харин Asiarussia.ru веб сайтад Монгол дахь ОХУ-ын элчин сайдын яамын ажилтан С.Амармандахыг зодсон гэх хангалттай нотолгоо олдоогүй хэмээн "Риа Новости" мэдээллээ гэжээ.
ОХУ-ын Монгол улс дахь  консулын албаны төлөөлөгчийн газраас “Бид болсон бүх үйл явдлын талаар судалсан. Гэхдээ энэ ташаа мэдээлэл " хэмээн мэдээлжээ. Тэд албан ёсны мэдээлэлдээ “С.Амармандахтай холбоотой мэдээллийг бид шалгасан. Тэрээр ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд зодуулж, хүнд бэртэл авсан гэсэн. Гэтэл бид энэ хүний талаар мэдээлэл шалгахад энэ хүний талаар мэдээлэл олдоогүй. Мөн энэхүү мэдээлэл хаанаас гарсан талаар эх сурвалжыг олохоор ажиллаж байна гэжээ. 
 Дашрамд дуулгахад, Яг одоо С.Амармандахын хэргийн талаар уран бүтээлчид гэр бүлийнхэн нь мэдээлэл хийх гэж байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр үнэн зөв мэдээллэ хүргэх үүднээс  тус хэргийн талаар бичлэгийг задлах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.  

С.Бямбацогт: Явуургүй зүйлээр улстөр хийх ямар ч шаардлагагүй

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн банкны шалгалттай холбоотойгоор өөрийг тань мөн зээл авсан, завшсан гэх мэдээлэл багагүй гараад байна. Та үнэхээр албан тушаалаа урвуулан ашиглаад зээл аваад завшчихсан юм уу?
-Явуургүй зүйлээр улстөр хийх ямар ч шаардлагагүй гэж хэлмээр байна. Хөгжлийн банкнаас миний бие болон, миний гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан гэх яриа 2015 оноос яригдаж эхэлсэн. Яг энэ үед би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурын газар, Хөгжлийн банкинд албан ёсоор хандаж надтай холбоотой зээлийн асуудал, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл байна уу гэдгээ өөрийн хүсэлтээр шалгуулсан. Хөгжлийн банкнаас “С.Бямбацогт болон холбоотой компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй” гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас “С.Бямбацогт хууль зөрчөөгүй нь тогтоогдсон тул хэрэг үүсгэхгүй” гэсэн шалгалтын хариуг албан ёсоор өгсөн. Хэрэв би асуудалтай байсан бол өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байх хугацаанд маань эрх барьж байсан нөхдүүд намайг аль хэдийнэ “шонд өлгөөд, шоронд оруулчихсан” байгаа. Эцэст нь хууль зөрчөөгүй гэдгээ албан ёсоор хэлье.
-Бизнесийн байгууллагууд Хөгжлийн банкнаас зээл аваад бүтээн байгуулалт хийснийг улстөржүүлээд байгааг бизнес эрхлэгчид төдийгүй иргэд гайхаж байна л даа?
-Бизнес эрхлэгчид хоосон улстөржилтөд өртөөд байгаа нь харамсалтай. Оффшортой холбоотой асуудал дээр ч тэр. Бизнесийн байгууллагууд оффшор бүсэд данс эзэмшиж болно. Харин улс төрийн албан тушаалтан, улстөрчид болохгүй гэж хориглож байгаа. Үүнтэй адил Хөгжлийн банк зэрэг банкуудаас бизнес эрхлэгчид зээл аваад бизнесээ өргөжүүлэн, иргэдийг ажлын байраар хангаж, баялаг бүтээж улсын төсөв орлого оруулж байх нь Монгол Улсад хэрэгтэй. Хууль зөрчсөн, хулгай хийсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр зээл авсан нь буруутан болж өөрөөр хэлбэл зээл авсан 2000 аж ахуй нэгжийг буруутгах шаардлагагүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 
Оросын ЭСЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн залуусыг цагдаа нар авч явжээ
ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн уриа лоозон барьсан залуусыг Чингэлтэй дүүргийн цагдаа нар авч явсан байна.Тэд  "Монголчуудын хайртай дуучин Монгол Улсын СТА, "Хар сарнай" хамтлагийн ахлагч Сэвжидийн Сүхбаатарын Амармандахын биеэд санаатайгаар халдсан ажилтаны үйлдэлд Оросын элчин сайдын яамны зүгээс Монголын ард түмэнд тайлбар тавихыг шаардаж байна" хэмээн бичсэн самбар барьж зогссон байна. 

С.Сүхбаатар: Би өөрийнхөө хүү Амармандахыг таниагүй

Яг одоо “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар,  өмгөөлөгч Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж байна.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнхэлэхдээ “11-р сарын 22-нд нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болсон. Энэ үеэр С.Амармандах "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт Монгол бүсгүй" дуунуудыг дуулсан. Тус арга хэмжээнд  үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. Цэнгүүн дууссаны дараагаар С. Амармандахыг гэртээ харихаар гарах үед уг нэг улаан галзуу нөхөр төмөр зүйл бариад ардаас цохиж унагаагаад нүүр лүү нь цохиж эхэлсэн байсан.Өнөөдрийн байдлаар Амараагийн ухаан орон гаран байна.

Үүний дараа С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү,  Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ” хэмээн хэллээ. 

Маргааш цас орж цасан шуурга шуурна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 3-наас нутгийн хойд хэсгээр ,4-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
Арванхоёрдугаар сарын 3-н7-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын хойд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 3-нд зарим газраар, 4, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ. 

Дэлхий дахинд: Пак Ын Хэгийн аавын гэрийг шатаажээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн эцэг Ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн гэрийг шатаасан байна. Тус хэргийг 40 орчим настай хүн үйлдсэн бөгөөд цагдаагийнхан баривчилжээ.  Тэрбээр “Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч огцор” гэж хэлжээ. Галын улмаас байшингийн ихэнх хэсэг шатаж, хүн амьдрах боломжгүй болсон байна.Ерөнхийлөгчийг төрийн нууц задруулсан, мөнгө угаасан, авлига авсан хэмээн буруутгаж, огцрохыг иргэд шаардаж буй юм.

Их хэмжээний сум хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

ОХУ-ын хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ. Тодруулбал Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор өнгөрсөн лхагва гарагт  их хэмжээний сум оруулж ирэхийг завдсан байна. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байжээ. Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нар шалгаж үзэхэд найман төрлийн 2,000 гаруй сумыг нууцаар оруулах гэж байсан нь тогтоогдсон байна. Одоогоор хэргийг Тагнуулын байгууллагад шилжүүлэн авч шалгахаар болжээ.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа. Амралтын өдрөө ая тухайтай өнгөрүүлээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chuhal.mn.d hulhiduulsan hvn
Sedeweesee tashaa medeelel oruuldag yum bnashde chuhal.mn taalagdku bna dahij orj bmaargvin bnada
2016/12/03 203.91.115.37