8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-12-03 11:21:00

ХОНЬ - (3/21-4/19)

Өдөр тутмын ажил хэвийн явагдана. Бяцхан шог яриа, найз нөхдийн хөгжилтэй явдал санаанд орж, өөрийн эрхгүй инээд хүрнэ. Хамт олонтойгоо цуг хоол идэх байх. Магадгүй хайж байсан гайхалтай зүйлийнхээ талаар сонсч магадгүй. Нууцалж байсан хайр сэтгэлийн харилцаа илэрнэ. Мөрөөдөл тэмүүлэл нь хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг, гоё мөрөөдөлтэй бол.

ҮХЭР - (4/20-5/20)

Хайртай хүндээ бэлэг худалдаж авах нь танд сайхан байна. Таамаглаагүй зочид амралтын цагаар ирж магадгүй. Тиймээс бэлтгэлтэй бай. Их зардал гаргах хэрэггүй ч тансаг ширээ засан угтаж ав. Мөн аливаа зүйлд эв дүйтэй ханд. Үхрийн ордныхны бизнес эрхлэгчид магадгүй дарамт шахалтан дор гарын үсэг зурах эсвэл шинэ санхүүгийн өртэй хүмүүстэй зууралдана. Гунигтай эсвэл аз жаргалгүй байгаа гэр бүлийн гишүүддээ анхаарал тавиарай.

ИХЭР - (5/21-6/21)

Хайртай хүн чинь хамгийн чухал байж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв таны ойр дотны хүн таныг хуурвал тэдэнтэй заавал найрсаг хандах гэсний хэрэггүй. Яриа хэлэлцээ амаргүй байх бололтой. Таны хувьд ажил хэрэг чухал бөгөөд бүх зүйл сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа хий. Таны эсрэг тэсрэг зан танд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бусдыг дагалгүй тэдэнд өөрийнхөө хэн гэдгийг бас юу хүсч байгаагаа ойлгуул.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Ихэнх мэлхийнүүд өөрсдийгөө хэр найрсаг вэ гэдгээ мэдрэх болно. Бусад хүмүүсийг ч гэсэн баярын үеэр баяр хөөртэй байлгахын тулд асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгөх, эсвэл тэнэмэл хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй. Хэрэв та мөнгө муутай бол буяны байгууллагад сайн дураар туслах хэрэгтэй. Таны энэ хандив мөнгөөр тусласнаас илүү хүмүүсийг баярлуулж болох юм. Таны эрүүл мэндийн нарны гэр Нумын ордод дараагийн 3 долоо хоног шахмын хугацаанд нар айлчлах тул хоолны дэглэмээ сайжруулах, дасгал хөдөлгөөн хийхэд тун тохиромжтой үе байх болно.

АРСЛАН - (7/23-8/22)

Бүтээлч санаачилга энэ өдрийн тань эрч хүчийг нэмэгдүүлнэ. Арслангууд тамир тэнхээгээр бага зэрэг дутмаг байх тул цаг заваа зөв хуваарилж, амрах үеийг хаана ч явсан өөртөө байнга гаргаж байх хэрэгтэй. Сэтгэл санаа хангалуун байж чадахгүй байгаа бол хэвийн байдалдаа буцаж орохын тулд бусдаас тусламж ав. Амин дэм, эрдэс баялаг ихтэй хүнс хэрэглээрэй. 

ОХИН - (8/23-9/22)

Хамтран ажилладаг хүн чинь төвөгтэй санагдах бөгөөд таныг чөлөөтэй бодож сэтгэхэд саад учруулж магадгүй. Гүн амьсгаа авч, түр зуур гадуур алхахыг хичээ.Техниктэй харьцахдаа болгоомжтой бай. Өөртөө итгэлтэй байж чадвал ямар ч ажлыг гайхалтай сайн хийж чадна. Нууц асуудлуудыг ил болгож, нээлттэй ярилц. Хэрвээ таныг хэн нэгэн гомдоосон бол тэр хүндээ танд ямар зан гаргасан түүн шиг нь хандах хэрэггүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Таны ажил болон нийгмийн амьдрал хүнд байна, магадгүй гэрээсээ гарахгүй байхыг хүснэ. Гэр орны ажилдаа толгойгоо өвтгөх хэрэггүй. Бид хутганы ирэн дээр амьдарч чадна. Та үргэлж өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг хяналтандаа байлгахыг хичээ. Бодлоо бусдад нээхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ зугаалах ч бас чухал. Найздаа хувийн шинжтэй зүйлээ хэлж болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өөдрөг үзэл, эерэг бодлын дасгал танд урт наслахад тус болно. Сэтгэл зүрх шаналсан ч үл тоо, аль болох инээж баясан, стрессээ тайлах ямар нэгэн зүйл сэд. Сайн үр дүн өгөх бизнесийн асуудлаа та биечлэн удирдах хэрэгтэй. Дуртай зүйлээ хийвэл ямар ч асуудалгүй. Хэрвээ та ажилдаа дургүй бол өөрчил, сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хай. Хайрын Сугар гараг Хилэнцийн ордод орших тул жаахан хөндийрсөн хайрын харилцаандаа оч нэмэхийг хичээ.  

НУМ - (11/22-12/21)

Шинэ гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Таны өөдрөг сэтгэл, харилцааны эв дүй, дур булаам байдал ирээдүйд маш чухал үүрэг гүйцэтгэж, ажил үйлд тань туслах хүнтэй танилцуулах болно. Ажилдаа хянамгай ханд. Үүнд бичиг баримт бүрдүүлэх болон худалдаа наймааны үйл хэрэг багтана гэдгийг анхаараарай. Зүүд долоо хоногийн дараа биелнэ.

МАТАР - (12/22-1/19)

Хамтарсан санхүүгийн асуудалд зарим нэг будлиан гарах тул болгоомжтой байж хянаж үз. Тантай хамтарсан хөрөнгө мөнгө найдвартай бөгөөд хариуцлагатай байна. Тиймээс эх үүсвэр нөхцөлийг нь шалгаж үз. Амжилтын шатны хаана нь та байгаасаас үл хамааран яг одоо та хэтэрхий их ачаалалтай ажил үүрэг хариуцлагыг ч даах чадвартай гэж боддог. Таны сайн нэр хүнд ач холбогдлоо өгөх ч та хэт их стресст орно. Хэтэрхий бардам байх хэрэггүй, туслалцаа ав.

БУМБА - (1/20-2/18)

Хумхууд өөрийн санаа бодолд итгэлтэй байх боловч мэдлэгийн цар хүрээгээ нэмэгдүүлж, бусдыг сонсох хэрэгтэй. Багаараа хүчин чармайлт гаргаж байгаа үед хүн бүрийг сонс. Тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлд анхаарлаа хандуул. Бүхий л нөхцөлд хамтрагчаа хэрхэн үнэлж хайрладагаа тэдэнд харуул.

ЗАГАС - (2/19-3/20)

Хэрвээ та хэн нэгний үйл ажиллагаанаас болж зориуд дайрч довтолсон бол үүний зөв бурууг олох гэж зүтгэсний хэрэггүй бөгөөд эхлээд уучлалт гуйх нь танд ашигтай байж мэднэ. Энэ завгүй сард аль хэдийн мэдэрч эхэлсэн стресс, сэтгэлийн түгшүүрийг тань өсгөж байгаа ажил төрөл, гэрийн тань байдал хоёулаа танаас анхаарал хандуулахыг шаардах болно. Мөнгөө фитнессийн дасгал, илүү үр дүнтэй хоолны дэглэм зэрэг бас эрүүл мэндийнхээ төлөө зарцуулах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment