ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахыг зодож, хүнд гэмтэл учруулсан билээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хохирогчийн аав С.Сүхбаатар болон мэргэжил нэгт уран бүтээлчид, өмгөөлөгч нь мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэд нэгэн видео бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Гэсэн ч уг бичлэг холоос хийгдсэний дээр олон хүн байсан учир яг ямар үйл явдал болж байгаа талаар харагдахгүй байсан. Тэгвэл С.Амарааг ОХУ-ын дипломатч араас нь цохисныг илүү тодорхой харуулсан бас нэгэн бичлэг гарч иржээ. Бичлэгийг хүргэж байна.