Хар тамхины хэрэгт холбогдсон тээврийн прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн сэжигтэнг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байна.
Дээрх прокуроруудаас Б.Сүхбаатарыг нь цагдан хорьж, шалгаж байсан. Харин Х.Тамир, түүний хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат нар гадуур батлан даалтад, шалгагдаж байсан юм. Анх тэднийг мөс авчруулахаар хар тамхины хэрэгт холбогдож, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд эргэн ирэхэд, тосч байх үед нь цагдаагийнхан илрүүлэн баривчилсан гэдэг.
Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг цагдан хорьжээ
2016-12-03 11:52:45