8o
Улаанбаатар хот
mobile menu

Албан хаагчдад шинэ байрны түлхүүрийг нь гардууллаа

2016-12-04 13:58:00


Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн салбарт ажиллалаа.

15304431_1686481228331402_2606609828655351145_o

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг үнэлж дүгнэн холбогдох заавар, зөвлөмжийг өгч ажилласан.

15259651_1686481331664725_4840317818509461867_o

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, албан хаагчдын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож 15 албан хаагчид шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгч ажил, амьдралд нь сайн сайхныг ерөөв.

15304473_1686481768331348_4680200141277224253_o

15271869_1686481428331382_5027825283805185561_o15235349_1686481974997994_3626116698537072650_oОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа П.Баттогтох тус газрын 2016 онд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан барьж байгуулсан спорт заал, автомашины гражын өргөтгөл, байгууллагын дотор болон гадна их засварын ажлуудтай танилцаж албан хаагчдын 2016 онд хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж сайшаан, ажлын амжилт хүслээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

15325210_1686482188331306_4693114439958944256_o

15137467_1686482291664629_4993460325739660892_o

15288505_1686482634997928_5462014367648898742_o

15325352_1686482564997935_2195258412922851012_o

15272024_1686482618331263_6795821028412464880_o

15325306_1686482724997919_3598899986572618513_o

15325150_1686484451664413_8795830433562012106_o

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment