Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “One Event Hall”-д “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин М.Амармандахыг ОХУ-ын консулын төлөөлөгчид хэвтэрт ортол нь зодсон талаар мэдээлэл гарч байгаа. Энэ мэдээний дараа ОХУ-ын томоохон хэвлэл мэдээлллийн хэрэгсэл мэдээлэл гаргасан. "The Moscow Times-д тухайн үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдээлж буйгаар тэд үндэсхрэг үзлээсээ болж маргалдсан. С.Амармандах ОХУ-ын дипломат албаны ажилтан С.А-тай уулзаж мэндлэхдээ баруун гараа дээш агаарт өргөж, “Хели Гитлер” гэжээ. Энэ нь согтуу байсан төлөөлөгчийн уур бурхимдлыг төрүүлсэн байж магадгүй хэмээн мэдээллэсэн билээ. Тус сайтад бичэгдсэнээр дуучин М.Амараа өөрөөсөө болж зодуулсан талаар бичсэн байсан.
Харин өнөөдөр Английн BBC агентлаг мөн энэ талаар онцолсон байна. BBC болсон үйл явдлыг үнэн бодитоор гаргасан байна. . BBC-д гарсан мэдээг тоймлон хүргэхэд "Монголын топ репперийг ОХУ-ын дипломатч ухаангүй болтол нь зоджээ. Реппер тухайн өдөр тоглолтод оролцох үеэрээ хэзээнээс хэрэглэж заншсан хас тэмдэг зүүсэн байсан нь хэргийн гол шалтгаан болсон байна. С.Амармандахыг тайзнаас буусны дараа ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг дипломатч залуу хас тэмдэг зүүсэн байсанд нь уурсан дуучны толгой, нүүр хэсэгт нь төмөр зүйлээр удаа дараа цохисны улмаас ухаан алдаж, 10 хоногийн турш комд орсон бөгөөд одоо ч биеийн байдал нь тааруу байгаа гэсэн байна.