Баянхонгор аймгийн Баянговь суманд өнөө өглөө 06:00 цагийн орчимд тус сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-ийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Мөн үүнээс гадна Өмнөговь аймагт өнөөдөр 3.8 магнитуттай газар хөдлөлт болжээ. өглөөний 10.06 цагт Цогтцэций сумын Цагаан Овоо багаас зүүн урагш 10 килеметрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт өчигдөр өглөөний 09.38 цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ойр ойрхон давтамжтай 20 орчим удаагийн газар хөдлөлт болсон байна.
Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ "20 орчин удаагийн газар хөдлөлт нь уурхайн бүс нутаг буюу Эрдэнэс таван толгой, Энержи ресурсын уурхай орчимд болсон. Иймд Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллаж байна. Яг одоогоор сумын тогийг хязгаарлаж, бүх барилга, орон сууцнаас хүмүүсийг гарган, уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ажлыг хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн байна.