Өмнөговь аймагт өнөөдөр 3.8 магнитуттай газар хөдлөлт болсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Өнөөдөр өглөөний 10.06 цагт Цогтцэций сумын Цагаан Овоо багаас зүүн урагш 10 килеметрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт өчигдөр өглөөний 09.38 цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ойр ойрхон давтамжтай 20 орчим удаагийн газар хөдлөлт болж тус сумын ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж 700 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сумын тогийг хязгаарлаж, бүх барилга, орон сууцнаас хүмүүсийг гарган, уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ажлыг хийж байгаа аж.