8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Бямбасүрэн: Хүндрэл бэрхшээлийг эв нэгдэл, хүсэл тэмүүллээр даван туулаарай

2016-12-04 11:49:00

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн “IMAX-Лекц”-ийн хүндэт зочноор уригдан  Хүн байхын учир- Монгол Улсын хөгжлийн гарц-Залуусын үүрэг хариуцлага сэдвээр лекц уншлаа.

Хүн байхын учир- Монгол Улсын хөгжлийн гарц-Залуусын үүрэг хариуцлага сэдэвт лекцийг сонсохоор “Хууль сахиулахын их сургууль”-ийн багш, сонсогчид, “Шинэ Монгол” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид, “Аварга дээд сургууль”-ийн оюутнууд, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид гээд нийт 250 гаруй залуус хуран цугласан юм.

18 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нийслэлийн V дунд сургуулийг төгссөн. Тус сургуулийн сурагчид түүнийг угтсан нь олны сэтгэлийг баясгаж, цугласан залууст урам хайрлалаа. Монгол хүн морин хуураа дээдэлдэг учир анхны лекцээ “Жонон” хамтлаг “Жалам хар”-ын аялгуургаар эхлүүллээ. 

Д.Бямбасүрэн гуай  Монгол их яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгээр лекцээ эхэлсэн юм.

Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би 
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт 
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд 
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд 
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би…

Социолизмын нийгмээс хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм рүү шилжин ороход гарч байсан хүндрэл, бэрхшээл, ололт амжилтын талаар залууст ярьж, Монгол хүний амьдралын утга учир, хариуцлагын талаар баримт түшиглэн ярьсан юм. Түүнчлэн Монгол Улс хэрхэн хөгжих, хөгжил дэвшилд хүрэхэд юу саад болж, бас юу дутагдаж байгаа, дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа эргэж, байгаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг”  гэж хэлсэн байдаг. Тэгвэл бид нэг зуунд гурван удаа хувьсгал хийж, нийгмийн байгуулалаа хоёр удаа сольсон. Гэхдээ энхийн замаар хувьсгал хийж, нийгмийн байгуулалаа сольж байсан. Энэ нь XX зуунд хүн төрлөхтөнд монголчуудын ойлгуулж ухааруулсан нэг том ухаарал юм хэмээн ярилаа.

Хүн төрлөхтөнд, аль ч улс оронд, аль ч үеийнхэнд дэвссэн хивс, тавагласан хоол заяадаггүй юм. Цаг үе бүхэн өөрийнхөө тулгарсан бэрхшээлийг давж амьдралын замыг залгадаг юм. Тиймээс ч өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа хүнд хэцүү бүхнийг даван туулж, арилгах нь Монгол хүн бүрийн амьдралын утга учир гэдгийг онцолсон юм.

Төгсгөлд нь залуу үеийнхэндээ хандаж  “Өвөг дээдэс маань баатарлаг гавьяа байгуулж, одоогийн Монгол орныг монгол чигээр нь та бүхэнд хүлээлгэн өгч байна. Эзэн нь бай та нар. Бид монгол заяагаа тээж, монгол угсаатныхаа соёлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэхийн төлөө төрсөн хүмүүс” гэдгийг хэлээд Д.Пүрэвдоржийн “Орчлонд би азтай төржээ” шүлгээс уншиж “Хүндрэл бэрхшээл тохиолдоно. Үүнийг оюун ухаан, эв нэгдлээрээ, сайн сайханд тэмүүлсэн тэмүүлэлээр даван туулаарай. Бид бүхэн та бүхний амьдралын чинь ном болж явах болтугай” гэж залууст захилаа.

Үзэгчдээс “ Монгол Улсын боловсролын салбрын шинчлэл болон ямар шинжлэх ухаан дутагдаж байна вэ гэсэн асуулт ирж байлаа. Үүнд Д.Бямбасүрэн гуай “Таньж мэдэхийн ухааныг бид сайн түгээж байгаа. Харин бидэнд бүтээхүйн ухаан дутаад байгаа юм. Хятадын тариачид хэдэн мянган жил нуруугаа бөхийтөл газар ухдаг байсан. Тэгвэл 1970-аад оноос хойш Хятад  технологийн бодлого явуулснаар 40-өөдхөн жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг болж чадлаа. Бид таньж мэдэхийн ухаанаар дэлхийд дээгүүрт орно. Гэхдээ мэдлэгээ бүтээл болгож, баялаг болгох тэр бүтээхүйн ухаан дутмаг байна. Үүнийг яаж бий болгох вэ. Монголд бүтээхүйн ухаантай хүмүүс бий. Тухайлбал, 1980 оны үед Хөвсгөл аймагт  Нямдаваа гэдэг хүн нисэх онгоц хийгээд унаж байсан. Хэрэв тэр хүнийг дэмжсэн бол  өнөөдөр Монгол Улс онгоцны үйлдвэртэй байхгүй юу. Энэ мэтээр бүтээхүйн ухааныг сургаж, төрлөхийн бүтээүйн ухаантай хүмүүсээ дэмжмээр байгаа юм. мөн манай боловсролын салбарт Генетикийн шинжлэх ухаан багтаагүй байдаг. Орчин үед бол энэ шинжлэх ухаан туйлын хэрэгтэй зүйл л дээ” хэмээн хариулсан юм.

Эрхэм зочны маань лекц энэ мэт олон сонирхолтой, ухаарал хайрласан асуудлыг бидэнд ойлгуулан таниулж өгсөн юм.   Залуус олон зүйлийн мөн чанарыг, түүхийн амьд гэрч болсон хүнээс сонсож буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Хүүхдийн ордны найрал дууны дуйлангийн сурагчдын хамтаар Төрийн дууллаа дуулж, энэ удаагийн лекцээ өндөрлүүллээ.

“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан хэрэгжүүлж буй “IMAX-Лекц”-ийн анхны хүндэт  зочноор оролцон, залуу үедээ үнэтэй сургамжаа хайрлан, чин сэтгэлээсээ ярилцсан Д.Бямбасүрэн гуайд “Нью тур сафарис” ХХК-ийн захирал О.Батханд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бохир төртэй орон мөхдөг жамтай элбэгдорж л ийм болгож хууль зүйн эрх мэдлээ ашиглаж төрийг самарсан даа одоо болсон давжаа минь
2016/12/04 103.10.22.54
иргэн
махн-ыг 100/хувь дэмжиж б/на өөр сонголт байхгүй үнэн төр шударга хэзээч биш
2016/12/04 103.10.22.54
зочин
одоо ард түмэн эх орон өөрсдийгөө бодох хэрэгтэй ман ан хоер луйварчидад тархиа угаалгаж хэдэн халтар төгрөг авхаа боль энэ хоер нам монголыг жинхэн утгааран самарсан махныг л дэмжиж өөрчилөх болсон
2016/12/04 103.10.22.54
  • Recent
  • Most Read
  • Most Comment