"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнд оролцож, дуулсны дараа ОХУ-ын дипломатчид зодуулж тархиндаа хүнд бэртэл аваад байгаа билээ. Тус “Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан талаар мэдээлэл гарсан. Тэбрээр хотын удирдлагуудын урилгаар тус цэнгүүнд дуулсан гэх мэдээлэл бий.
Иргэдийн зүгээс хотын удирдлагууд энэ асуудалд анхаарал хандуулж дуучин С.Амармандахаас уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэ талаар хотын дарга С.Батболд "Eagle" телевизээс бэлтгэн хүргэдэг "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хариулт өгсөн байна. С.Батболд хэлэхдээ "Аз жаргалтай хот" гэх тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, намайг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй" гэх тайлбарыг хэлсэн байна.
Хэдхэн сарын өмнө НЗДТГ-аас “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулж байсан. Өнгөрсөн сонгуулиар Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байв. Гэтэл одоо эрхэм хотын удирдлагууд тус цэнгүүнийг зохион байгуулаагүй хэмээн мэлзэж эхэллээ.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлсэнээр шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр С.Амармандахын гэмтэлийг хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гаргаад байгаа боловч Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан “Хөнгөн гэмтэл” гэх дүгнэлт гаргахаар, шүүх эмнэлгийн дарга нартай тохиролцож байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Монголы нэр төртэй дуучин өөрийнхөө нутаг дэвсгэр дээр хэвтэрт ортолоо зодуулчихаад байхад эрхэм хотын удирдлагууд уучлалт гуйх нь битгий хэл тус цэнгүүнийг зохион байгуулаагүй хэмээн бултаж эхэлсэн үү.