8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-12-05 08:40:07

10:00 цагаас: “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болно.

11:00 цагаас: ХХААХҮЯ-ны хурлын танхимд ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Гэр бүлийн хүчирхийлэлийг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх, хохирогчдыг хамгаалах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн гүйцтэгэх үүргийг илүү хүчтэй болгох зорилгоор Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11:30 цагаас: "Зууны мэдээ" Үндэсний мэдээллийн төвд "Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг", "Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ" “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас: "Монгол ньюс" мэдээллийн төвд Солонгос улсад жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас "GUYS" хамтлаг Монголоос анх удаа "International Star" шагнал хүртсэн тухай хэвлэлийн бага хурал болно

14.00 цагаас: Баянгол ресторанд "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment