8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-12-05 09:15:39

2016.XII.5-2016.XII.11

Хонь: Долоо хоногийн эхээр ямар ч ажил үйл бүтэмжтэй байна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахыг анхааруулж байна. Энэ нь заавал эерэг байхгүй. Аюулгүй санагдсан ч хууран мэхлэлт, шударга бус явдалд өртөхгүйн тулд дахин бодож үзээрэй. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авахыг хичээ. Хэн нэгний төлөө сайн зүйл хийж, сэтгэл санааг тань өргөнө. Харин долоо хоногийн сүүлээр материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай.

Үхэр: Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээнэ. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ажил дээрээ хүндлэл хүлээж, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Өнгөрсөн хугацаанд шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх бололтой. Санхүүгийн зарлага нэлээдгүй гарна. Нарийн тооцоотой байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ санаа тавихыг зөвлөж байна.

Хамтатгах: Энэ долоо хоногт та бүхэн одтой байх болно. Сэтгэл санаа өөдрөг байж эргэн тойрондоо эерэг энерги түгээнэ. Гэр бүлийнхэндээ цаг заваа зарцуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд салхинд гарах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ажил дээрээ та хувийн зохион байгуулалт сайтай байх тул төлөвлөсөн ажлаа төвөггүй амжуулж чадна. Бизнес эрхлэгчид ахиу ашиг олохын тулд шаргуу хөдөлмөрлөх бололтой.

Мэлхий: Ажил ихтэй байсан ч тэр гэр бүлийнхээ хүмүүст анхаарал тавьж байх хэрэгтэйг сануулж байна. Ажил хэрэг тань хурдан бүтэмжтэй байна. Цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур таны сэргэлэн цовоо, ухаантай байдал чинь таныг санхүүгийн хэцүү байдлаас гаргана. Ганц бие хүмүүс бүтэлгүй дурлалтай учирч болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна.

Арслан: Экс болон одоогийн амрагийн харилцааныхаа талаар бодож тунгаах хэрэгтэй болно. Нөхцөл байдалд хэтэрхий реалист үзлээр хандах хэрэггүй. Амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, шинэ сайхан боломжуудыг олж харах бололтой. Ажлын эрч хүч сэргэж, урам зоригтой ажиллах долоо хоног. Аливаа асуудлыг бусадтай зөвлөж шийдвэрлэх нь дээр. Долоо хоногийн сүүлээр амьдралд том өөрчлөлт гарна.

Охин: Таны сэтгэл санааны байдал ажил, харилцаанд тань хүчтэй нөлөөлнө. Эсэргүүцэл үзүүлж, зөрүүдэлмээр санагдсан ч өөрийгөө дарах гэж хичээгээрэй. Өдрийн тэмдэглэл, блог хөтлөх нь дотоод сэтгэл рүүгээ өнгийх боломж олгоно. Гэр бүлийн харилцаа тэнцвэрээ алдаж, үл ойлголцол үүсэх магадлал өндөр байна. Санхүүгийн байдал тогтвортой байх боловч гэнэтийн зарлага гарч магадгүй.

Жинлүүр: Хайр дурлалаа сэргээж, харилцаагаа батжуулах хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарал тавиад завгүй байх боловч ажлаа царгалдуулж болохгүй. Долоо хоногийн дундуур стресс бухимдал нэмэгдэж, уураа барихад хэцүү байх болно. Хялбар аргаар мөнгө олох боломжийг сайн нягтлахгүй бол хууртах магадлалтай. Ажилдаа алдаа гаргаснаас том алдал хүлээх магадлалтай. Худалдаа наймаа, мөнгө санхүүгийн үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргах хэрэггүй.

Хилэнцэт: Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаараарай. Ажил мэргэжилтэй холбоотой олон боломж гарч ирнэ. Долоо хоногийн эхний хагаст таны нэр хүнд болоод дипломат зан тань анхаарлын төвд байх болно. Найз нөхөддөө өөрийн мэдрэмжээ хуваалцаж, дотно ярилцах хэрэгтэй. Сэтгэл дотроо бодож явдаг бүхнээ хуваалцаж, өөрийгөө зөвөөр ойлгуулах боломжтой. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй.

Нум: Тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг нэгэнтэй эсвэл хайрттайгаа ихэнх цагийг өнгөрөөх бололтой. Энэ нь таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тархиа амрааж сайхан ном уншихыг зөвлөж байна. Энэ долоо хоногт ажлаа л амжуулсан байхад санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж чадна. Сэтгэлээ нээж ярилцсаны ачаар үл ойлголцол тайлагдана. Энэ нь харилцаанд тань эерэгээр нөлөөлнө.

Матар: Худал хуурмаг яриа, гүжир гүтгэлгээс болгоомжлох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур хүсэн мөрөөдөж буй зүйлээ авч чадна. Ашигтай төсөл төлөвлөгөөг богино хугацаанд чадна. Долоо хоногийн сүүлээр худалдаа наймаа хийхэд олзтой байх болно. Өөртөө хэт итгэлтэй байдал тань ажил хэрэгт амжилтад хөтөлнө.

Хумх: Өөрийгөө хайрла. Бусдыг хайрлахын өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хайр дурлалаас болж бардам зан, өөрийгөө хүндэтгэх үзлээ алдах магадлалтай. Ажил хэрэгт саадгүй бүтэж, орлого нэмэгдэнэ. Үдэшлэг, цэнгүүнд уригдаж, долоо хоногийн ихэнх цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хэт үрэлгэн загнах хэрэггүй.

Загас: Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх хэрэггүй. Сэтгэл дундуур байсан ч зарим нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүлдээ цаг гаргаж, амарч авах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур зочдын хөлд даруулна. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд амжилт таны гарт байна. Орлого нэмэгдэх боловч зарлагаа хянахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment