8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна

2016-12-05 09:20:32

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаа, “Нарантуул” ОУХ төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол Улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгаж, үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар зорчигчдод үйлчлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment