ОБЕГ-т самарт явсан Орхон аймгийн гурван иргэн сураггүй болсон талаарх дуудлага 12 дугаар сарын 2-ны 11:00 агт ирсэн. Орхон аймгийн харьяат иргэн Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нар 2016.11.14-ний өдрөөс, мөн иргэн Г /38 настай, эрэгтэй/ 2016.11.28-ны өдрөөс хойш тус тус сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашинтай, орон нутгаас зургаан хүн, ар гэрээс долоон хүн, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хайх ажиллагааг эхлүүлж, эрэн хайсан байна.
12 дугаар сарын гуравны өдрийн байдлаар Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас гурван хэсэгт хуваагдан 30 орчим км-т явганаар самналт хийн эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.
арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна
Самранд явсан иргэд осгож нас барсан байжээ
2016-12-05 10:21:55