.jpg?1480906099133)
АНУ-ын Нью-Йорк хотод болсон 42 км-ийн олон улсын марафонд монгол залуу амжилттай оролцжээ. Тодруулбал, "Ахиллис Монгол" байгууллагын тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цагт туулж гуравдугаар байрт орсон байна.Тус марафонд 50 гаруй мянган тамирчин оролцжээ.



