Өнгөрсөн аравдугаар сард Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ "Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус уурхайд дахин осол гарч нэг хүн амиа алдсан байна. Тодруулбал, Энэ сарын 3-нд тус уурхайд ажилладаг хятад залуу уурхайн нүхэнд унаж амиа алдсан байна. Талийгаачийн цогцсыг 40 гаруй метрийн гүнээс Уул уурхайн аврах ангийн алба хаагчид цагдаагийн алба хаагчидтай хамтран ухаж гаргажээ.