2016 оны 12 дугаар сарын 03,04-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 өртсөн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан
ХУД-ийн нутаг Интермед эмнэлэгийн зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.
СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлжээ
2016-12-05 12:54:31