Өнгөрсөн амралтын өдөр 533 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 өртсөн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
ХУД-ийн нутаг Интермед эмнэлэгийн зүүн замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius маркийн авто маүины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироов
2016-12-05 14:28:38