8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН: Хариуцлагын асуудлыг хэлэлцсэн 

2016-12-05 15:44:00

МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Бүлгийн дарга нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар тодорхой  мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ямартай ч хариуцлагын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Мөн Хилийн тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар ярилцаагүй гэх мэдээллийг МАН-ын бүлгийн гишүүд өглөө


Энэ үеэр ХХААХҮ-н сайд Б.Сэргэлэн болон УИХ-ын гишүүн М.Билэгтээс цөөн асуултад хариулт авсныг хүргэе. 

ХХААХҮ-н сайд Б.Сэргэлэн: Шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар ярилцсан

-    Өнөөдрийн хуралдаанаар хариуцлагын асуудлыг хэлэлцсэн гэдэг нь үнэн үү? 

-    Ер нь бол шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар ярилцсан. 

-    Яагаад энэ асуудлыг хөндөх болсон юм бол? 

-    Улс орны эдийн засаг хүнд байна. Сайн ажиллах шаардлагатай байгаа. 

-    Хэнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн бэ? Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцсэн үү?

-    Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцээгүй. Яг тэр энэ гээгүй. 

-    Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү? 

-    Үгүй. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй 

-Бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ? 

- Ерөнхийдөө шат, шатандаа хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг ярьсан. 

-  Дөрвөн сайдад хариуцлага тооцох асуудал яригдсан уу? 

-  Тийм асуудал яригдаагүй. Нэр цохолгүй бүгдийг нь хариуцлагатай ажиллах ёстой гэсэн. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment