8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноосны урамшуулалд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

2016-12-05 16:15:35

Арьс шир, ноосны урамшуулал олгох тухай журам хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн малчинд хэдэн төгрөгийн урамшуулал өгсөн, цаашид хэрхэн олгогдох талаарх салбарын яамнаас мэдээлэл хийлээ.  УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 394 дүгээр тогтоол,  2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан  “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” батлагдсан. Энэ хүрээнд  2011-2015 оны хооронд  нийт  408 812 малчинд  112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.  2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгожээ. Тодруулбал, 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөгийг олгосон байна. Харин данс буруу  гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжээгүй байгаа юм. 

 Арьс ширний урамшууллын хувьд  УИХ-ын 2013 оны 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2013.11.30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 2013-2014 оны хооронд  87 431 малчин өрхөд  10.8 тэрбум төгрөгийг олгоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5