8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүрэн баавгай агнасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2016-12-05 17:06:23

Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг буудан хороосон харамсалтай хэрэг гарсан билээ. Байгаль хамгаалагч тэргүүтэй зэвсэгтэй долоон хүний үйлдсэн гэх энэ хэрэгт 2015 оны 10 сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, 2016 оны 11 сарын 18-нд тус аймгийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэв.

Баавгайг буудаж, арьсыг нь хуулж, 31.4 кг мах, хоёр саванд хийсэн цус, өөх, цөс, дөрвөн сарвуу зэрэг эд эрхтэнүүдийг нь тээвэрлэж явсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 0147 дугаар салбарын заставын дарга Ц.Бат-Эрдэнэ нарын дөрвөн албан хаагч саатуулан, ангийнхаа захирагчид мэдээллэсэн байдаг.

Долоон хүний гурав нь буутайн дээр баавгайн биед гурван сум туссаныг яг аль бууных болохыг сайн тогтоогоогүй аж. Тэдний нэг болох К.Смагулын би ганцаараа явж байгаад дайрч ирсэн саарал өнгийн амьтныг гурван удаа буудсан гэсэн мэдүүлгээр “Бүлэглэн агнасан нь хангалттай нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зөв бичээч-"баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг " гэнэ ганц байсан юмуу
2016/12/06 202.179.31.123
иргэн
Энэ хэргийг нийслэлд татаж авчирч шалгах нь зөв. Аймгийн цагдаа, прокурорынхон явж байсан гэж байсан биз дээ
2016/12/06 203.91.119.66
Батаар
Аймгуудын бүх прокурор, цагдаагийн дарга нарыг солих нь зөв, их удаан ажиллахаар нам эвсэлд нийлж, ажил хийхгүй ард иргэдийг яллаж болохгүй хэрэг дээр ажиллаж 3 давхар байшан, 3-4 орон сууцтай болсон
2016/12/06 202.179.31.21
Хүрд
Баян-Өлгий аймгийн прокурорын газарт Батсүх, Отганжаргал гэж нэг мафи, Турдыбек Серикжан, Өрен, гэж хэсэг олон жил Баян-Өлгий аймгийн иргэдэд дарамт учируулсан хэдэн мафуудыг сольж ажилуулсан зөв. Айм
2016/12/06 202.179.31.21
иргэн
Хөөрхийг алаад хаячихаж, ингээгүй бол байгальдаа дураараа явж байх байсан даа. Яах гэж????
2016/12/05 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5