Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут гэдэг газар нутагладаг малчин малдаа яваад сураггүй болжээ. Тодруулбал тус багийн малчин 19 настай П энэ сарын 4-ний өдрийн 14:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон дуудлага тухай аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.
Уг дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас зургаан хүн, нэг автомашинтай, нийт 11 хүн хоёр автомашинтайгаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна
2016-12-05 17:19:25