Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирж байгаа аж. Тиймээс бууралт ихтэй 35 чиглэлийг тогтоож өдрийн цагаар цонхлуулан оройн цагаар нэмэгдүүлэхээр саналыг боловсруулсан байна. Тодруулбал, одоогоор хот орчмын 86 чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс оройн 21.00 цагийн байдлаар 554 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах даалгавартайгаас дунджаар 510-525 автобус ажилладаг байна. Судалгаагаар нийтийн тээврийн 71 чиглэлийн зорчигч урсгал буюу ачаалал ямар цагуудад буурч байгааг тодорхойлоход 10:00-13:00, 13:00-16:00 цаг байсан. Тиймээс дээрх зохицуулалтыг хийж байгаа аж.
Оройн цагаар явах автобусны тоог нэмэгдүүлэхээр болжээ
2016-12-05 18:40:00