8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-12-06 08:31:00

08:30-17:30 цагт: ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулна. Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг дарга, ХХАА-н газар, Газрын алба, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймаг сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо, хэсгүүдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцоно. Хаяг: Корпорейт зочид буудлын /МҮХАҮТ/ Улаанбаатар танхимд

09:20 цагт: Төвлөрөлийг бууруулах бодлого, орон нутгийн хөгжил уулзалт Туушингийн Соёмбо танхимд болно. Уулзалтад хотын дарга С.Батболд оролцоно.

10:00 цагт: Монгол Улсын СГЗ, доктор, профессор, соён гэгээрүүлэгч Содовын Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны “Багшийн алдар” тэмдэглэх “Эрдмийн өргөөнд нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага хурал болно. Хаана: Кино урлагийн дээд сургууль

13:00-17:30 цагт: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотноо ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулна. Хаана: НҮБ-ын байр, 3 давхар, Хурлын танхимд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5