8o
Улаанбаатар хот
mobile menu

30 ишлэл: Н.Алтанхуяг байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ингэж шогтохгүй байсан

2016-12-06 08:40:00

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цаг, үеийн асуудлаар хамгийн сүүлд хэрхэн ярьсаныг онцлох 30 ишлэлээр хүргэж байна.

  1. Эрдэнэт  үйлдвэрийн 49 хувийн асуудлаар би тохироонд орж яахав дээ. Тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудал л миний анхаарлыг дээд зэргээр татаад байгаа юм.
  2. Намайг өдөр, шөнөгүй хэвлэлээр балбаж байна. Би хоёр хэрэг үйлдчихээд байна шүү дээ. Нэгдүгээрт, “Эрээний хилийг хаа” гэж Хятадын Засгийн газарт захидал бичсэн гэнэ. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмсэн чинь Ц.Нямдорж эсэргүүцсэн гэж хэлж, ярьж байна. Эрдэнэтийн талаар үнэн ярьсан хүнийг намнах зорилготой Erdenet.mn гэж сайт гарч ирж байх шиг байна.
  3. Би бол худалдагдахгүй. Өдий болтол худалдагдаагүй юм. Улс төрийн карьер хожуу үед ирчихээд байхад нэр нүүрээ барж яахав дээ.
  4. Өнгөрсөн дөрвөн жилд Монголд эрх мэдэлтнүүдийн хамтарсан олигархи тогтолцоо биежсэн байна. Би намаа өмөөрөөгүй. Өнгөрсөн 20 жилд ингэж улаан цайм идэж уудаггүй байсан юм. Энэ 20 жилийн 10 жилд нь би сайдаар ажиллаж байсан хүн мэднэ шүү дээ. Эрүүгийн шинжтэй ийм ажлууд хийгддэггүй байсан.
  5. Манайхан хамтарсан Засгийн газарт орж ажиллах үед Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын баталгааг гаргаж өгсөн.
  6. Эрдэнэт, Дархан, Сэлэнгийг дамжсан уул, уурхайн баялаг алга болох нь. Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт яг ийм луйврын процесс явагдсан.
  7. УИХ-аар батлагдсан гэрээг хөндөх гэж байгаа бол заавал УИХ-аар хэлэлцэх ёстой. Гэтэл энэ давуу эрхийн асуудлыг хийгээгүй. Оросын Засгийн газрын санал ирээгүй байхад манайх шийдвэр гаргасан шүү.
  8. Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан Эрдэнэбилэгийн компани нэг км төмөр замыг 3.4 сая доллараар барих тооцоог УИХ-д оруулж ирж байна. Х.Баттулгын элдэв юм ярьж байсан төмөр зам тавих гэрээ нэг сая доллараас бага байсан.
  9. Улсаа хулгайлаад байвал улс чинь хөгжихгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол одоохондоо алга. Эрдэнэтийн луйврын ард яаж гаръя даа гэж бодож байна.
  10. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд тэгэж их байж ядаад байгаа бол намын даргаа аргалах шаардлага гарна шүү дээ надад. Би Эрдэнэтээс болж намын нилээн хүмүүстэй Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай байна шүү дээ.
  11. Хүчилж байгаа юмыг зогсоох эрх мэдэлтэй хүн би биш УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Дургүйд хүчгүй гэж үг бий. Их л хэл ам болж байж Эрдэнэтийн талаарх хагас хугас шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
  12. Ерөнхийлөгчийн магтаад байдаг хүмүүс улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан за юу.
  13. Оффшорын хууль гэж ганц хуудас юм орж ирсэн. Х.Тэмүүжингийн батлуулсан Нийтийн албаны хулийг өөрчлөх хэлбэрээр оруулж ирсэн байна лээ. Үүгээрээ бүтэлтэй юм болохгүй гэж би хэлсэн. Улс төрд байя гэвэл оффшоргүй бай гэж байгаа. Энэ бол миний зарчим.
  14. Оффшортой хүн улс төрд орох гэж байгаа бол хэмжээгээ зарла гэж байгаа. Сонголтоо өөрөө хий, ийм л зүйл би яриад байгаа.
  15. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг С.Жавхлан үзээгүй юм чинь би яах гэж мэтгэлцэх юм. Намайг айгаад ирэхгүй байна гэж ярьж байна лээ. Асуудал түүндээ биш. УИХ-ын гишүүн чинь асуудлаа уншиж судалж, байнгын хороон дээр саналаа хэлэх ёстой биз дээ. Асуудалтай танилцаагүй хүнтэй би юугаа ярих юм. УИХ бол сайн дурын уран сайханчдын газар биш.
  16. Би хилийн цэрэг гэхээр амиа тавьдаг хүн. Хилийн цэргийг бэхжүүлэх ёстой болохоос биш юун татах буулгах. Хилийн цэргийг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж би 1995 онд маргаж байсан. Би Хилийн цэргийг татан буулгана гэж яриагүй. Ээлжит гүтгэлэг.
  17. Эгзэгтэй хүнд цаг үед далай ламыг авчрах нь зөв байсан юм уу. Далай лам чинь өөрөө хүрээд ирчээгүй.
  18. X Богдоос хамаг асуудал үүслээ шүү дээ. Өнөөдөр Хятад хамаг татвараа нэмж, уулзалт, хэлэлцээрүүдээ цуцалж байна. Монголын төр доторх хариуцлагыг хэн үүрэх юм. Хойд айлтай харьцдаг харилцаа Цагаан хааны үеийн түвшинд хүрчихлээ. Өнөөдөр юу болж байгааг хар. Гаалийн газрын дарга нь Монголоос авах татвараа нэмж байна. Энэ бүгд хэдий хүртэл үргэлжлэх юм.
  19.  Монголын худалдааны 90 хувьд Хятадаас хамааралтай. Тэрийгээ л сана. Далай лам ирэхэд би дургүйцээд байх юмгүй.
  20. Манай өмнөх 8,9 богдыг яаж тодруулсанг мэднэ шүү дээ. X богдоор нэг даргын хүүхэд тодорчихсон байвал яана.
  21. Би бол Монгол улсын гүйцэгдэхгүй тагнуул. Төр нь хулгайч биш ард түмэн нь цалин, орлогоороо амьдардаг Швейцарь маягийн амьдралтай болоосой гэж би хүсдэг юм.
  22. Далай лам өөрөө, өөртөө виз олгоогүй. Ерөнхийлөгчийн өмнөөс би хариулахгүй гэж Ц.Мөнх-Оргил хэлсэн. Тэгэхээр далай ламын виз аль түвшиндээ гарсан юм болдоо. Би энэ хариуцлагыг хэлээд байна. Урд өмнө нь үүсч байгаагүй харилцаанд хэн хариуцлага хүлээх юм бэ гэж асуугаад байна
  23. АНУ-ын элчин сайд Далай ламтай уулзуулж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа гэчихсэн байна лээ.
  24. Хилийн зурвасыг 100 км байгааг 15 км болгож байгааг судалмаар байна. Би ажлын хэсэгт орж судалмаар байна. Судалчихвал асуудал биш.
  25. 1990 оноос хойш Монголын хөрөнгө тараад алга болчихлоо. Хуулийн байгууллагын томилгоо захиалгат хэлбэр рүү орж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор хоёрыг шахсаар байгаад цагаас нь өмнө хөөгөөд явуулсан.
  26. 2014 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад АН-ын нөлөө бүхий хүмүүс зугатаж алга болсон. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь би “бөөр рүү чинь хүн явуулна даа” гэж би хэлж байсан. Миний хэлснийг тоогоогүй. Саваад л явж байсан.
  27. Н.Алтанхуягийг унагахад би үүний цаана маш том эрх ашиг байна даа гэж харж байсан. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа түлхэж унагаад өөрөө Ерөнхий сайд болсон. Тэгээд манайхтай хамтарч ажилласан.
  28. Н.Алтанхуяг байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ингэж шогтохгүй байсан.Н.Алтанхуяг асуудлыг аваад л гарах байсан. Н.Алтанхуяг хийхгүй байсан болохоор Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм байна гэж харагдаж байгаа.
  29. Ч.Сайханбилэг Тавантолгойг тавиад туух гэж байсан. Ер нь бол энэ мэт хуйвалдааныг нэгдүгээр зэргийн хүмүүс л хийнэ шүү дээ. Мань мэт нь бол мэдэхгүй шүү дээ. Тас нуудаг.
  30. Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг хоёр удаа Ерөнхийлөгч болоход нь сонгуулийн ажлыг нь удирдаж байсан юм. Ч.Сайханбилэгийг өлгийтэй байхад нь улс төрд хөтөлж оруулж ирсэн юм. Яахав тэр талаас нь би Н.Алтанхуягийг өрөвдөөд байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд байж хүргэнээ ЗГХЭГ-ын дэд даргаар тавиад байхдаа яахав дээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Elbeg
Zoriud zahialgaar Nymdorjiin esreg yum bichuuleed bgaa ni medegdeed bnaa,ard tumnii tarhiig ugaah geed hereggui,bid unen shudraga buhnii tald bn
2016/12/07 122.201.24.181
visitor
"<script type="text/javascript"> window.open('www.news.mn','_blank'); </script>"
2016/12/06 202.131.225.196
visitor
<script type="text/javascript"> window.open('www.news.mn','_blank'); </script>
2016/12/06 202.131.225.196
visitor
<script>window.open(url,'_blank');<script>
2016/12/06 202.131.225.196
өвгөн
ардчилсан намын гишүүд, чухал үе ирж дээ, зөв шийдхийг ерөөе, зөв хийлгэхгүй гэх байдаа цаадуул чинь
2016/12/06 49.0.186.218
зочин
ардчилсан намын гишүүд, чухал үе ирж дээ, зөв шийдхийг ерөөе
2016/12/06 49.0.186.218
Zochin
Zuv shuu Nuyamka Ta.Demjij bn
2016/12/06 202.9.43.18
Zochin
Erdenetiin 49-iin xubiig ZASGAAS barag bux mungiig graguulj bgaad avchixsan yum bish u? Tgd ashgaarai bustaad zasagt tuluxuur. Zugeer unegui avchixsan gej oilgoj bna.
2016/12/06 103.206.195.163
zochin
Mongol hun 49 avaad irlee geed ene Niamdorj uurlaad baigaa yum uu.Guu mun tenegee
2016/12/06 150.129.142.139
gaga
ene bas saihan ...na shvv neg l ih eh oronch hvn hamgiin udaan hugatsaand UIH-d suuj bga getel Mongol ulsiin bj bga baidal hmmm. Onoogiin iim bga baidal ene hvntei salshgvi holbootoi gj bga
2016/12/06 202.179.23.30
билгээ
худлаа сэнсаацлаад бөөрөнхийлөөд байх юм нууц материал байгаал юм бол гаргаад л тавил даа хэнээс айгаад байгаа юм
2016/12/06 202.179.31.64
иргэн
Новшийн Элбэгдорж. Дорой ард түмэн. . .
2016/12/06 202.21.106.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment