С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй албан бус зөвлөлдөх уулзалт хийж хэргийн талаар танилцуулсан юм. Мөн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчийн дипломат дархан эрхийг түтгэлжүүлж өгөөч, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг аман болон бичгээр уламжилсан юм. Үүний дараа С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяртайтай ярилцлаа.
-ОХУ-ийн Элчин сайдын яамны Консулын хэлтсийн эрхлэгчтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад ямар ямар хүмүүс оролцов?
-Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн эрхлэгч В.В.Горячив, ОХУ-ийн Элчин сайдын туслах В.Николеавич нар биднийг хүлээн авч уулзлаа. Манай талаас С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр миний бие болон Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн, орчуулагч гэсэн хамтарсан таван хүний бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт хоёр цаг үргэлжилсэн. Энэ хугацаанд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярьж, нотлох баримтын хамт үзүүллээ. Уулзалтын гол зорилго нь тухайн хэрэг хийсэн этгээдийг мөрдөн байцаах ажиллагаанд оролцуулж өгнө үү, дипломат дархан эрхийг түтгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлтийн аман болон бичгээр тависан юм. Мөн Олон улсын гэрээ концвецид заагдсан Консулын тухай хууль, Венийн олон улсын гэрээ хэлцэл, Дипломат албаны тухай хууль зэрэг хуульд нийцүүлээд дипломат эрхийг нь түтгэлзүүлээд өгөөч гэсэн хүсэлт гаргасан. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс “Энэ хэрэгт өөрсдийн чадах чинээгээр оролцож, тусалж өгнө гэсэн. Та нар иргэний зориг гаргаж уулзах хүсэлт гаргасан болохоор бичгийг чинь хүлээж авлаа. Гэхдээ энэ уулзалт албан ёсны бус. Тиймээс та нар хууль дүрмээ мэдэж байгаагийн хувьд Гадаад харилцааны яамаар заавал дамжуулж байгаарай” гэсэн асуудал яригдлаа.
Гэтэл энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагаас манайд хандаж, хаягласан ямар ч бичиг баримт ирүүлээгүй учраас өнөөдрийг хүрлээ. С.Амармандахын хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа.
-Хэргийн талаар манай улсын зүгээс ОХУ-ын Элчин сайдын яаманд ямар ч бичиг баримт ирээгүй гэж төлөөлөгчид ярьж байна гэж та сая хэллээ. Хэрэг гарснаас хойшхи энэ хугацаанд манай улсын зүгээс нэг ч хүсэлт, шаардлага тависан бичиг баримт хүргүүлээгүй гэсэн үг үү?
-Энэ хэргийн талаар ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид хэлэхдээ ОХУ-ын хэвлэлүүд болон танай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс олж харсан. Гэтэл энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагаас манайд хандаж, хаягласан ямар ч бичиг баримт ирүүлээгүй учраас өнөөдрийг хүрлээ. Гэтэл та бүхэн ингэж шууд ирсэнд бид хүлээж аваад байна. Хоёр улсын найрамдалт харилцааг цаашид хэвээр хадгалах нь чухал. Мөн болсон хэрэг явдалд бид маш их хамрамсаж байна. Түүгээр ч зогсохгүй дуучин С.Амармандахын гэр бүлийхэн, түүнийг шүтэн бишрэгчдээс, монголын ард түмнээс уйчлалт хүсч байна. Мөн С.Амармандахын хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллаж байгаа. Тийм байхад танай улсын зүгээс, эрх бүхий байгууллагын талаас ямар нэгэн байдлаар энэ хэргийн талаар бидэнд аман байдлаар болон бичгээр танилцуулаагүй гэдгийг уулзалтын үеэр төлөөлөгчид онцолж байна. Мөн хэрэгт холбогдоод байгаа хүний талаар ямар санал, хүсэлт гараагүй. Тийм болохоор бид аливаад хүлээцтэй хандаж байна гэсэн тайлбар өглөө. Энэ уулзалтыг албан ёсны болгохын тулд Гадаад харилцааны яамнаас албан тоот орж ирэхээр та нарын уг хүсэлтэд албан ёсны хариу өгнө. Бид өнөөдөр дипломат ажилтны дэг, журмыг зөрчин байж та нартай уулзаж байна гэсэн тайлбар өгч байна.
-Олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч гэдэг үүднээс хэрэгт хандаж, хэргээс бултах, чимээгүй өнгөрөөх нь гэсэн ойлголт, хандлага ажиглагдаж байгаа. Энэ талаар дээр төлөөлөгчид нь ямар байр суурьтай байх юм?
-Бидний зүгээс танай хуулийн байгууллага, энэ хэрэгтэй холбоотой бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэсэн. Бид өнө эртний ах, дүүгийн харилцаатай хоёр улс, тиймээс энэ тал дээр татгалзах зүйл байхгүй. Ил тод, нээлттэй байх талаас нь хамтарч ажиллана гэж байна. Харин хэрэгт холбогдоод байгаа этгээд үнэхээр буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдох юм бол хаацайлж, өмгөөлөх зүйл байхгүй. Гэхдээ хэрэгт буруутайг шүүх байгууллага тогтоодог учраас түүнээс өмнө нь тухайн хүнийг гэм буруутай мэтээр гутаан доромжлохгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
-Өнгөрсөн 7 хоногт ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш та С.Амармандахтай уулзсан уу. Биеийн байдал нь ямархуу байна вэ?
-Эрүүгийн хуулийн 181.3-т заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдоно оролцож байна. Энэ өөрөө 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг. С.Амармандахын биеийн байдал нэг үеэ бодол арай дээрдсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүний асаргаанд, сахиуртай хэвээр л байна.
Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан, Эрүүгийн хуулийн 107 бусдын амь нас, эрүүл мэндийг аюултай байдалд байхад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргана.
-Та өмгөөлөгчийн хувьд нэр бүхий хэд хэдэн хүнийг хэргийн талаар мэдсээр байж нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж өгөх хүсэлт гаргах гэж байгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тухайн хэргийн газар байсан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан, Эрүүгийн хуулийн 107 бусдын амь нас, эрүүл мэндийг аюултай байдалд байхад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргана. Учир нь С.Амармандахыг зодуулсан байхад нь харанхуй өрөөнд оруулж нууж байгаад хүний хөл тасарсан үеэр гадаа гаргаж хаясан. Тиймээс ар гэрийхэн нь гомдолтой байгаа. Тиймээс дахин хэлье үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд хариуцлага тооцох нь зөв гэж үзэж дээрхи дарга нарыг шалгуулах хүсэлт гаргалаа. Хэрэв энэ хүн үхчихсэн бол яах байсан юм бэ гэсэн асуудал урган гарч ирж байна. Тиймээс дээрх хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан. Хэрвээ эдгээр нэр бүхий хүмүүс байцаалт өгөхгүй бол хүчээр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах боломжтой.
-Нийслэлийн тус арга хэмжээг “Бид зохион байгуулаагүй. Төсөв байхгүй” гэсэн хариулт өгсөн байна лээ. Үүнд өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдрийг хүртэл энэ хэргийн талаар яаж байна гэж нэг ч удаа яриагүй. Гэтэл туслах Ганбилэгээр дамжуулан хэдэн төгрөг өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг авахуулж байгаа нь өөрөө нь хууль бус үйлдэл. Үүнд манай үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийхэн гомдолтой байна. Мөн “Бид зохион байгуулаагүй” гэж мэдэгдсэн хэрнээ яагаад мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд гэрчээр орж болохгүй байгаа юм бэ. Эсвэл сэжигтнээр яагаад ирж байцаалт өгөхгүй байна.
-Нийслэлийн удирдлагуудыг мөрдөн байцаах ажиллагаанд оролцооч гэж дуудсан гэсэн үг үү?
-Өнөөдөр хүртэл дуудаад мэдүүлэг өгөөч гэхэд зугатаад ирэхгүй байна шүү дээ. Хуралтай, завгүй гэсэн шалтаг тоочоод ирэхгүй байна. Сүүлдээ үйл ажиллагаа болсон “One event hall” гэсэн байгууллагын захирлыг хүртэл дуудахаар ирэхгүй, ор сураггүй алга болж олдохоо больчихсон. Тэр газрын харуул, зөөгч нарыг дуудаж байцаалт авч танай эзэн хэн гэдэг, ямар хүн байдаг юм бэ гэхээр хэн ч дугарахгүй байна. Үүнээс харахад энэ бүхний цаана эрх бүхий албан тушаалтан байгаа гэдэг нь илт мэдэгдэж байна.
-Таныг өнөөдөр МАН-ын даргад хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм вэ?
-МАН-ын дарга М.Энхболдод С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа эдгээр хүмүүсийн эрх мэдэл, албан тушаалыг түлгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргана. Ингэж байж энэ хэргийг шалгахгүй бол хэргийн мөрдөн байцаах үйл явц маш удааширч байна.
-Өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүйцлээ илэрхийлж жагссан залуусыг цагдаа нар болиулсан. Энэ тал дээр өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хэсэг залуус өнгөрсөн 7 хоногт “Хар Сарнай” хамтлагийн дуучин Сүхбаатарын Амардандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан зодож танхайрсан явдалд ОХУ-ын ЭСЯ-наас албан ёсоор уучлалт гуйхыг Монголын ард түмэн шаардаж байна” гэсэн бичиг барьж жагссан. Тухайн үед тэднийг цагдаа нар зогсоосон. Ард түмэн ингэж эсэргүйцлээ илэрхийлж байхад хэрэг болсон өдөр хэргийн газарт байсан албан тушаалтнууд өөрсдөөсөө энэ хэргийг холдуулж байгаа нь өмгөөлөгчийн хувьд сэжигтэй санагдаж байна. Залуус ингэж жагсах нь зөв. Гэхдээ ОХУ-ын ЭСЯ болон дипломат төлөөлөгчид нь халдашгүй дархан эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй төлөөлөгчид халдах, консулын байр руу хууль бусаар нэвтрэх зэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, Консулын байрыг ОХУ-ын нутаг дэвсгэр гэж үздэг. Тиймээс үүнийг бодолцож үзэх нь хэрэгтэй.
-Мөрдөн байцаалтын үйл явц хэр явж байна вэ?
-Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл явц удаашралтай байна.
Б.Анхтуяа
-Ярилцсанд баярлалаа.