“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаа. Ингээд хэргийн мөрдөн байцаалтын үйл явц ямар шатандаа явж байгаа талаар тус хэлтсийн байцаагч н.Ариунболдоос тодрууллаа.
-Дуучин С.Амармандахын хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байна вэ?
-Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.
-Ямар ямар хүмүүсийг сэжигтнээр, гэрчээр мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулж байгаа вэ?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг би хэлсэн. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.
-Хэрэг гарснаас хойшхи хугацаанд байцаагч нь хоёр дахь удаагаа солигдож байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Энэ талаар би мэдэхгүй. Хэргийн мөрдөн байцаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-аас аваарай. Би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Уг нь хэргийн мөрдөн байцаалтыг шалгаж явуулж байгаа байцаагч нь илүү дэлгэрэнгүй мэдэх учиртай. Гэтэл ЦЕГ-аас асуу. Би хэргийн мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн цааргалсан хариулт өгөв.
Д.Цэлмүүн