8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилийн эцсийн ажил дүгнэх, шалган зааварчлах ажлын хэсэг Орхон аймагт ажиллав

2016-12-06 11:02:00

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг үнэлж дүгнэн холбогдох заавар, зөвлөмжийг өгч ажиллав.

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах тухай А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа хэмээн Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5