Өвөрмонголын Хөлөнбуйрт морьдыг машинаар дайрч алж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тарьж байна. Эл хэрэг өчигдөр болсон бөгөөд бичлэг дээрх этгээдүүд бэлчээр хувьчилж авсан хүмүүс байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд ярьж байгаа аж. Тиймээс хувьчилж авсан газарт нь бусдын мал нэвтэрсний улмаас ийнхүү машинаараа дайрч байгаа гэдгийг тэндэхийн оршин суугчид онцолжээ.