Өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар болно.
Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.
Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах менежмент, олон нийтийн оролцоо, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний газрын аюулгүй байдлын талаар хэлэлцэх тус семинарт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтан зэрэг 650 гаруй төлөөлөгч оролцоно.