8o
Улаанбаатар хот
mobile menu

Эсэргүүцэлтэй, мөнгө тараасан гэх хардлагатай бас лидерүүдтэй АН-ын Их хурал

2016-12-06 12:55:00

АН-ЫН ИХ ХУРАЛ 

АН-ын Их хуралд лидерүүд нь оролцож байна

Ардчилсан намын Их хурал  морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэллээ. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 1210 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны өмнө төлөөлөгчид Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулав. Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм. Их хуралд З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, С.Ламбаа, С.Одонтуяа, М.Зоригт, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ч.Санжмятав нар ирж оролцож байна. Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавих юм байна.

Эсэргүүцэлтэй Их хурал 

Хурлын өмнөхөн Соёлын төв өргөөний гадаа үүдэнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын гишүүд Их хуралд оролцох эрхээ эдэлж чадахгүй байна гэж үзэн, лоозон барин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэдгээр гишүүдийн хэлж буйгаар Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээсээ сонгогдсон долоон гишүүний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болжээ. Энэ үйлдлийг тэд Ардчилсан намын “Шонхор” фракцынхан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн Ардчилсан намын дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой гэж хэллээ.

Сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг хэлэлцэнэ

Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэнэ. Харин энэ баталсан шинэ дүрмийнхээ дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг АН-аас өгч байсан. Тэгвэл сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг уг Их хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Тодруулбал, албан бусаар хурлын сценарит өөрчлөлт орсон гэсэн үг. Ардчилсан намын дунд Их хурал эхлэхтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Г.Батхүү нар өнгөрсөн шөнөжингөө хор найруулсан гэх яриа гарч эхэллээ. Их хурлын 1210 төлөөлөгчийн 900-д нь тус бүрт 500 мянган төгрөг тараасан гэх сураг ч байна. Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр Г.Батхүү нар илэрхийлсэн.

АН-ын Их хурлын албан ёсны сценари 

2016 оны 12 дугаар сарын 06 өдөр

10:00 цагт      Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг авахуулна.
11:40 цагт      Ардчилсан намын VI Их хурлын нээлтийн ёслолын ажиллагаа
11:50 цагт     Анхдагчдын мэндчилгээ эхлэнэ.
12.00 цагт     Сонгуульд ялалт байгуулсан Аймаг, Сум, Дүүрэгт баяр хүргэж Дурсгалын туг гардуулна.
12:30 цагт     Ардчилсан намын VI Их хурлын хуралдаан эхлэнэ. З.Энхболд
12.45 цагт     Хуралдааны зохион байгуулалт
13.00 цагт     Улс төрийн илтгэл Ардчилсан намын дарга З.Энхболд
13:30 цагт     Ардчилсан намын Шинэтгэлийн хөтөлбөр нэр . . . . .
13:55 цагт    Хуралдаан завсарлана.
14:00-15:00 цагт      Үдийн зоог  /Соелын төв өргөөнд/
15.00 цагт     Улс төрийн илтгэл, Намын шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх санал шүүмжлэл хэлэлцүүлэг. /нэг хүн 3 минут/
16:30-17:00 цагт Цайны завсарлага
17:00-18:00 цагт Санал шүүмжлэл , хэлэлцүүлэг үргэлжилж,  хөтөлбөрийг батлана.
18:00 цагт     Хуралдаан завсарлана.
 

2016 оны 12 дугаар сарын 07 өдөр

9:30 цагт        Өглөөний цай, кофе
10:20 цагт     Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулна
10.40 цагт     Санал шүүмжлэл, хэлэлцүүлэг
13:00 цагт    Хуралдаан завсарлана.
13:00-14:00   цагт  Үдийн зоог  /Соелын төв өргөөнд/
 14:00 цагт    Хуралдаан үргэлжинэ.
14:00-16.30 цагт   Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг /Хүн бүр 3 минут/
16:30-17:00 цагт Цайны завсарлага
17:00-18.00 цагт Хэлэлцүүлэг үргэлжилж  Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батлана.
                                    Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо /Үндсэн Дүрмийн Хороо/-г байгуулах
                                    Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороог байгуулах
18:00 цагт     Ардчилсан намын VI Их хурлыг хаана.  /Халуун элгэн нутаг дууг дуулах/
19: 00 цагт    Ардчилсан намын VI Их хурлын төлөөлөгчдөд зориулсан оройн “Хүндэтгэлийн зоог” /Crocus Event hall тусгай хөтөлбөрөөр/           
                      
Намын далбаа гардуулах хүмүүс:
АН-ын Дарга З.Энхболд
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр
НАН-ын Дарга Э.Бат-Үүл
АН-ын Дарга, МУ-ын 27дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг
МУ-ын 28дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
УИХ-ын дэд дарга, УИХ-ын Гишүүн Я.Санжмятав
УИХ-дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын Гишүүн С.Эрдэнэ
УИХ-ын Гишүүн Ж.Батзандан
УИХ-ын Гишүүн Л.Болд
УИХ-ын Гишүүн Д.Мурат
УИХ-ын Гишүүн З.Нарантуяа
УИХ-ын Гишүүн Д.Наранхүү
УИХ-ын Гишүүн Б.Пүрэвдорж
УИХ-ын Гишүүн Д.Эрдэнэбат
 

Анхдагчдын мэндчилгээ:
Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ -                                                  
Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/ -                              
Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/ -                                                             
Монголын Оюутны Хөдөлгөөн /МОХ/ -

Фото: Сошиал дахь АН-ын Их хурлын зургууд 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Амжилт хүсье их хуралд
2016/12/06 202.9.43.29
davka
Erdenet uildverin khemnelt nereer baylag buteegchdees kharmalan baij zakhiral khiisen gekh utsan khuukhelde TS.Suvdaagaas 750000 $ luivardsan ene mungig garguulj ene namaas khuukh kheregtei
2016/12/06 202.70.46.229
Очир
АН дахинг төрд бүү гараасай билээ
2016/12/06 202.179.29.48
zochin
Ene buurunhii shulag Batbayar mayaraar yuugaa hiinee, ter odoo boliosoo
2016/12/06 103.212.118.236
AN-iin hulgaich
Dandaa manai hereg hamuudiin tsarai baih chin ve huu .
2016/12/06 202.9.41.195
1
Х.Баттулга байна уу
2016/12/06 202.9.43.122
хажуугаас харагч
Угшил гэж халж болдоггүй, хаяж чаддаггүй хэцүү л архаг урхаг юм даа. Бас л Мөнгө тараасан гэх шив
2016/12/06 202.9.43.230
АН-ын борчуул
хэцуу хэцуу, бугд дарга болох сонирхолтой, торд гарч увайгуй аашлах санаатай яана даа энэ монгол улс
2016/12/06 43.242.243.106
АН
Ээ дээ энэ АН уу
2016/12/06 103.9.90.53