Өнгөрсөн ням гаригт цагдаагийн байгууллагад “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шархтай авсан байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өвөө нь зээ хүүтэй маргалдаж улмаар зээ хүү нь дургүйцэж, мэс барьсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас хар өнгийн бариултай, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд мөрийн баримт хураан авсан байна.
12 настай зээ хүү өвөөгийнхөө амь насанд хүрлээ
2016-12-06 13:02:03