8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Батбаяр: Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ

2016-12-06 13:08:00

АН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлыг СБД-ийн АН-ын дарга Д.Баттулга даргалж байна. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Дөнгөж сая хэлэлцэх асуудлыг баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр зургадугаар Их хурлаа хийж байна. Их учир жанцантай өдөр тохиож байна. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийгдэнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмээ өөрчлөөд АН нээлттэй нам болно. Цахим нам, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Тиймээс олон нийттэйгээ ойрхон ажиллана. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
guest
Төрд гарсан хүмүүс яагаад улсаа , ард түмнээ боддоггүй хар амиа хичээж, өөрсдөө, авгай хүүхдээ баяжуулахыг боддог юм бэ
2016/12/06 202.9.41.107
Б.Бямбасайхан
Хуцаарай Батбаяраа АН -ын сонгуульд ялагдсан нь Атанхуяг та 2 оос болсон бүр тодруулбал та 2 ийн Бондийн тэр их мөнгийг цусалсанаас болсон одоо шоронд орох гэж байж
2016/12/06 202.9.41.255
бөө
ээх бөө ах
2016/12/06 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment