8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд дөрвөн гишүүнийг дэмжлээ

2016-12-06 13:43:18

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх" тухай асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад нийт 98 хүн материалаа ирүүлсэн байна. Үүнээс найман хүнийг шалгаруулаад эдгээр нэр дэвшигчдийнхээ дунд дахин сонгон шалгаруулалт явуулж дөрвийг нь сонголоо. Тодруулбал, Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарын дөрвөн нэр дэвшигчийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжсэн юм. Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment