8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын хорооны удирдлагууд гишүүнээ зодон танхайрчээ

2016-12-06 16:55:49

Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ зодож гэмтээсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Эмэгтэй хүнд хүч хэрэглэж маш хэрцгийгээр зодож гэмтээсэн нөхөр тухайн үед согтуу байсан гэх. Зодсон этгээд энэ талаар “Аягатай цай барьж явахад өөрөө ирээд мөргөсөн” гэж цагдаад мэдүүлсэн байна.Энэ асуудлаар МАН-ын гишүүн, 65 дугаар үүрийн дарга З.Хүрэлбаатар, С.Ариунтуяа нар мэдээлэл хийсэн юм.Тэдний зүгээс МАН-ын хорооны удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд гишүүдээ дотор нь талцуулж, хувааж, дүрмийн бус хурлыг олон хийх болсон хэмээн мэдээллээ. Ээлжит нэгэн дүрмийн бус хурлынх нь үеэр намын гишүүн эмэгтэйг удирдлагын нэг нь толгой руу нь цохиж гэмтээсэн хэмээн мэдээлж байна. Одоо тус эмэгтэйн биеийн байдал сайнгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5