8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал тооллого маргааш эхэлнэ

2016-12-06 18:36:00

2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны маргааш эхэлэх юм байна. Тооллого энэ сарын 17-ны хүртэл орон даяар зохион байгуулагдах аж.  Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтын дагуу аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажилладаг уламжлалтай. 

Мөн тооллогын явцад малыг амаар бүртгэдэг, тавиул малыг тооллогод бүрэн хамруулдаггүй, малчид, мал бүхий иргэд малаа тооллогын өдрүүдэд бэлэн байлгадаггүй, оторт яваа мал орхигддог, давхарддаг, хяналтын тооллого чанар муутай хийгддэг , тооллогын комисс үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэдэггүй, аж ахуйн нэгж, байгууллагын малыг бүрэн тоолдоггүй, тоолсон малыг программд шивэхгүй орхигдуулдаг гэсэн шүүмжлэл арилахгүй байна. Иймд нөхцөл байдалтай уялдан сумдын тооллогын комиссын болон иргэд гарч буй зөрчил, дутагдлыг газар дээр нь залруулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5