09:00 цагаас
Чингис зочид буудлын хурлын танхимд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран зохион байгуулж буй “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган эхэлнэ.
09:00 цагаас
АН-ын Үзэл баримтлал, үндсэн дүрмийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж АН-ын Их хурлын төлөөлөгчдөд дүрмийн төслийг танилцуулна.
09:30 цагаас
Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн "Дүнжингарав" салбарт Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт болно.
09:30 цагаас
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
10:00 цагаас
Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт “Шангри Ла” зочид буудлын их танхимд болно. Зохион байгуулагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан.
11:00 цагаас
Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Номын хүрээ танхимд Монголын Эмнести Интернэшнлээс Улаанбаатар хот дахь орон байртай байх эрхийн асуудлаарх судалгааны дүнг танилцуулна.
11:00 цагаас
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байгаа талаар МҮБХ-ын ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
12:00 цагаас
Улсын Филармонийн байранд болон дуучин Н.Наранбаатарын "МИНИЙ ЗАХИДАЛ" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал хийнэ.
14:00 цагаас
"Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн нээлттэй хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт болно.
14:30 цагаас
Барилга, Хот Байгуулалтын яам болон Монголын Архитекторуудын Эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурна.