8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2016-12-07 09:00:00


Дуучин С.Амармандахын шүүх эмнэлгийн дүгнэлт болон хэргийн мөрдөн байцаалтын үйл явцын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Дуучин С.Амармандахын хэргийн мөрдөн байцаалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад 43 настай А гэгч бусдад зодуулж хүнд гэмтэл авсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу энэ хэрэгт өнөөдрийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Энэ хэрэг дээр Монгол Улсын тусгай ангийн 181.3-д заасны дагуу Эрүү үүсгэж шалгаж байна. Уг хэрэг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын хяналтанд шалгагдаж байгаа.  

Хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэсэн. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан гэдэг шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.

--Хохирогч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа нарын гурван хүнд хэргийн газар байсан хэрнээ хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэж шалгуулах хүсэлт гаргасан. Энэ талаар албан ёсны хүсэлт ирсэн үү?

-Өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагууд болох нэр бүхий хүмүүст гомдолтой байгаагаа илэрхийлэн эрүү үүсгэж цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлттэй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн зарласан. Гэхдээ өнөөдөр /өчигдөр/ 15:40 минутын байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өмгөөлөгчөөс албан ёсоор ямар нэгэн бичиг, хүсэлт ирээгүй байна.  

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу? 

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийг хүндэвтэр гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.  

Гэхдээ өнөөдөр /өчигдөр/ 15:40 минутын байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өмгөөлөгчөөс албан ёсоор ямар нэгэн бичиг, хүсэлт ирээгүй байна.  

 -Хэрэг гарснаас байцаагч нь солигдсон гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?

-Эхнийх нь жижүүрийн байцаагч байсан. Гэтэл хэрэгт эрүү үүсгэсэн болохоор одоо мөрдөж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Ариунболд томилогдож шалгаж байна. Нэг хэргийг заавал нэг мөрдөгч шалгана гэсэн зүйл байхгүй. Тухайн хэргийн нөхцөл байдал, зүйл заалтаас нь хамаарч байцаагч нь солигдох зүйл байдаг. 

-Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс дуучин С.Амармандахын хэргийн талаар мэдээлэл өнөөдөр /өчигдөр/ хийнэ гэж байснаа тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Нийслэлийн дотоод асуудлыг бид мэдэхгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусны дараа прокурор хэргийн талаар ярих зөвшөөрөл өгдөг. Ингэсний дараа хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэрсээ
Ямар дүгнэлт гарсан тухай бичээгүй байж юун ч том гарчиг тавьдаг юм .
2016/12/08 202.21.116.2
Zochin
Ene umguulugch geh etgeed er ni jinhene umguulugch mun uu esvel shouchin gar uu huulicj umguulugch hun gehed neg l bishee
2016/12/07 27.123.214.94
иргэн
хаа хаанаа л асуудалтай гарууд шүү дээ үнэндээ өмгөөлөгч нь хохирогч нь зодсон гар, зохион байгуулсан газар нь бүгдэд нь асуудал байгаа ш дээ
2016/12/07 43.242.242.51
haraal
deerh gurvan humuus bol novshnuud bn daa
2016/12/07 112.144.37.113