8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын Их хурал: Хэн, юу хэлэв

2016-12-07 09:10:00

Ардчилсан намын Их хурал  өчигдөр морин цагт буюу 11.40 минутад Соёлын төв өргөөнд хонхны дуугаар эхэлсэн. Их хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэж байгаа бол, энэ баталсан шинэ дүрмийнхээ дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг АН-аас өгч байсан. Тэгвэл сар шинийг хүлээлгүй намын даргын асуудлыг уг Их хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл ч байна.АН-ын Их хуралд намын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал нар болон бусад гишүүд оролцсон. Ингээд АН-ын Их хурлын үеэр гишүүд нь хэрхэн байр сууриа хүргэе. 


З.Энхболд: Бид улс төрийн тавцанд гол тоглогч байсаар байгаа шүү


 "МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна. Түүнчлэн ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ.
Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна. Гэтэл Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гэтгэлэг тарааж байна. Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэж байна. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон. АН ухаалаг, алсыг харсан, эв нэгдлээ хангасан шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж байна. Юуны өмнө дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын  шинэтгэлийн хувь заяа хамаарна. З.Энхболд: Бид улс төрийн тавцанд гол тоглогч байсаар байгаа шүү” 


Н.Батбаяр: Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ


"Өчигдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр зургадугаар Их хурлаа хийж байна.Их учир жанцантай өдөр тохиож байна. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийгдэнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмээ өөрчлөөд АН нээлттэй нам болно. Цахим нам, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Тиймээс олон нийттэйгээ ойрхон ажиллана. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ


Н.Алтанхуяг: Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү гэдгийг ард түмэн хэлдэг


Ардчилсан намд өгсөн Монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн. 2012 онд манай намыг олонхи болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртэлх тэр хонгилыг хэлж байгаа юм.
Үгэнд нь орохгүй бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж Ардын намтай хамтарч хийж байна. Би та нарт үнэнээ хэлчихье. Бид “Хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачаалыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан

 

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Ардчилсан нам шинэчлэлээ хийж эхэлж байна


Ардчилсан нам шинэчлэлээ хийж эхэлж байна. Зургадугаар Их хурлаараа дараагийн шинэ үеэ эхлүүлж байна гэж дүгнэж байна. АН-ынхаа гишүүдийн бүртгэлийг цахимаар хийж, хариуцлагатай болох, нээлттэй ил тод зарчимд шилжих, итгэл даадаг нам болж төлөвших ёстой гэсэн үндсэн зарчмын асуудлыг шинэчлэлийн хөтөлбөрөөрөө батлах гэж байна.

Х.Тэмүүжин: АН шинэ намын тогтоцтой, даргатай, гишүүдтэй болно


“Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам болох хэрэгтэй. Энэ удаагийн их хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно. 
Морин цагт эхэлсэн Ардчилсан намын VI Их хурал өчигдөр орой 21:25 цагийн үед өндөрлөлөө. Өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эхчүүд
АН -тухай бодохоор хамгийн түрүүн гэр бүл, улс төрийн талаар замбараагүй, тогтворгүй, ггүй, юу ч хийх, хэлэхээс эмээдэггүй, ГАРУУД толгойд буудаг шүү. Эхлэхээсээ л дураар дуригаж, эрхээ хэтрүүлэгчид
2016/12/07 180.149.98.82
МОНГОЛ УЛСАА ӨНДИЙЛГӨЕ ГЭВЭЛ
ИДЭЖ УУДАГ НЬ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭСЭЭ ИХ УЧИР ИЙМ БОЛХООС ӨӨР ЯАХАВ ЗАСАГ БАРЬСАН 4 ЖИЛДЭЭ БҮХ ТӨРИЙН ТҮШЭЭ ХУВЬД АВСНАА ХУВААЖ ИДЭЖ УУСНАА БУЦААГААД Л МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАНСАНД ХИЙЧИХ ТИЙМ СЭТГЭЛ БАЙВАЛ
2016/12/07 202.9.43.14
зочин
шинэ даргатай шинэ гишүүдтэй шинэ нам болно л гэх юм тэгсэн байтлаа хуучин намаа самарч хэл аманд орж нэр нүүргүй болсон гарууд нь би намын дарга болно л гээд байх юм ер ойлгогдохгүй л байна даа
2016/12/07 202.179.29.115
зочин
Намаа магтах нь зөв шүү дээ. МАН ын муу муухайг яагаад хэлж болохгүй гэж. МАН л бусдыг муулж байхаар болдог юм уу
2016/12/07 103.9.90.194
наран
хурал юмуу эсвэл ман намыг муулах гэж гишүүдээ цуглуулсан юмуу хөөрхиис иим л амьтад шүү дээ зайлуул
2016/12/07 112.72.11.110
Содном
Өөрсдийнхөө ололт амжилтыг юм хийж чаддаг,хийж чадах хүн хүчин л хэлж чаддаг юм гэдгийг МАН-ынхан ойлгох цаг нь болсон баймаар юм.Ард түмнээр жинхэнэ тоглож увайгүй аашилж чаддаг нь МАН шүүдээ.
2016/12/07 122.201.22.212
Ө
Өөрсөдийгөө л магтах юм. Ачир дээрээ ард түмнээр яаж тоглож, ухаангүй увайгүй үйлдэл гаргадаг билээ.
2016/12/07 45.117.34.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment