8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим Хилэнцийн ордныхон өнөөдрийг буруугаар эхлэхээс сэрэмжил

2016-12-07 09:14:00

ХОНЬ - (3/21-4/19)

 

Зарим Хонь олон нийтэд мэдэгдэл гаргаж болзошгүй. Хөрөнгийн асуудлаар хамтрагчаа шүүхэд өгөх юмуу ажил дээрх эдлэх эрхийнхээ төлөө тэмцэх байх. Иймэрхүү асуудалд ялагч болон үлдэх магадлал бага. Бясалгалаар хичээллэснээр тулгарсан асуудлыг энгийн, дарамт багатай даван туулж чадах юм. Сонголтоо өөрөө хийж өөрийгөө өөрчилбөл бусад хүний танд хандах хандлага өөрчлөгдөнө.

 

ҮХЭР - (4/20-5/20)

 

Хурал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөе.Та энэ өдөр хөршүүдтэйгээ илүү дотно харилцаа үүсгэнэ. Дүрсхийн уурлаж хэрэг явдлыг хүндрүүлэхээс болгоомжилж харилцаандаа анхаар. Биеийн хүчний эрч хүч буурч байгаа тул эрүүл мэндээ анхаар. Танд илүү их Хүч хөдөлмөр шаардсан удаан үргэлжлэх ажлын санал ирнэ. Үүрэг даалгаваруудыг илүү сайнаар хошуучлан удирд.

 

ИХЭР - (5/21-6/21)

 

Таны ажил овоорох бөгөөд дарга тань энэ бүхнийг хурдан хийхийг шаардана. Хамтрагчийнхаа туслалцааг авч ажлаа аль болох хурдан амжуулахыг хичээ. Сайн хамтарч чадвал өнөөдрийг төвөггүй даван туулах болно. Өнөөдөр чухал арга хэмжээ болох тул гадуур гарч өөрт тохирох хувцас худалдан ав. Ямар ч завгүй байсан энэ бүхнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна.

 

МЭЛХИЙ - (6/22-7/22)

 

Зөв сонголт хийх боломжтой өдөр. Хэн нэгэн өөрийн зөвийг нотлох гэж оролдох, тойруулж ярих зэргээр үнэнийг хэлэхийг хүсэхгүй байж магад. Жижиг сажиг юмаар хөөцөлдөх байдал гарч магад. Цаашдын алхам хийхийн өмнө шинэ арга барилаар хандах нь тун чухал байх болно. Эсрэг тохиолдолд нөгөө л хуучин үр дүнгээ хүртэх болно. Таны хайр дурлалын амьдрал ирж буй хэдэн өдрүүдэд сэтгэл санааны хувьд тун хэлбэлзэл ихтэй байх тул цочмог зан гаргахгүй байх хэрэгтэй.

 

АРСЛАН - (7/23-8/22)

 

Асуудал бэрхшээл тохиосон үед танд таалагдахгүй байгааг бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Нууж өөрийгөө хуурвал сүүлд нь бөмбөг тэсэрч мэдэх юм. Өнөөдөр та цаг хором бүрт үнэнч шударга байх нь чухал бөгөөд ингэснээр та энэ өдрийг ямар гайхалтай сайхан өдөр болж хувирахыг анзаарч уулга алдах болно. Өөрчлөлт шинэчлэл өмнө тань байна. Хилийн чанадад суралцах боломж тохиосон нь таны санхүүгийн нөхцөлд ихэд нөлөөлөх боловч ирээдүйн амжилтын өмнө тулгарах хүнд хэцүү үеийг даван туулж чадна.

 

ОХИН - (8/23-9/22)

 

Хайр дурлал болон мөнгө санхүүгийн асуудалд нэлээд болгоомжтой байхыг сануулж байна. Хэрвээ хүмүүс таны хийсэн ажил, гаргасан санаачилгыг үнэлэхгүй байвал өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах хэрэггүй. Мөнгөний хомсдолд орох хэдий ч энэ нь түр зуурын асуудал байх болно. Тохирох арга хэмжээ авснаар та удахгүй тайвширна. Ямар нэг хэмжээгээр саатсан ажил байгаа бол түүнийгээ үргэлжлүүлэн хий.

 

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

 

Заримдаа бид хүмүүсийнхээ хийж багаа зүйлд анхаарал хандуулдаг бас тэдний хийж байгаа зүйлийг үнэлэхгүй байх нь ч бий. Иймээс анхаарал хандуулж, гэр бүлтэйгээ хамт байхыг хичээгээрэй. Хувийн харьцаагаа хянаж гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Мөн энэ өдөр ашиг хонжоо ирээдүйн баялаг тань нэмэгдэнэ. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ.

 

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

 

Зарим Хилэнц өнөөдрийг буруугаар эхлэхээс сэрэмжил. Тэгвэл өдөржин дасах гэж зовно. Нэгэн хэвийн тогтсон ажил, гэрийн ажлаа хийхдээ ч болгоомжтой бай. Хуумгай загнаж алдаа гаргаж мэднэ. Хайр дурлал бага зэрэг эрсдэлтэй. Хайртай хүнтэй Хилэнцүүд түүнийгээ хөндийрлөө, юм нуулаа гэж хардах хандлагатай. Найзууд болон гэр бүлийн гишүүд танд асуудлаа ярин сэтгэлээ уудалж гарна. Та өөрийн хурц гярхай ухаан, үнэтэй зөвлөгөөгөөр үнэлж баршгүй тус хүргэх байх.

 

НУМ - (11/22-12/21)

 

Хүнд, хоёрдмол утга агуулсан өдөр. Ёс зүйн хэм хэмжээ, дотоод эрх чөлөөгөө хамгаалах шаардлага тулгарна. Энэ өдөр танд авъяас чадвараа бусдад дэлгэх эсвэл ажил хэрэгч чанар, авхаалж самбаагаа харуулах боломж таны өмнө нээлттэй байна. Гэхдээ ямар ч тохиолдолд бүрэн таньж мэдээгүй, тодорхой төсөөлөлгүй, дөргүй ажпыг хийнэ хэмээн амлаж болохгүйг од эрхэс анхааруулж байна.

 

МАТАР - (12/22-1/19)

 

Одоогоор их олон ажил гүйцэтгэлээ хүлээж байгаа нь таны сэтгэлийг зовооно. Хэдийгээр та өөрийн чадлаараа ажиллаж байгаа ч хариуцлагаа сулруулснаа мэдэрнэ. Шинээр амлалт бүү өг, хэрэв амлалт өгвөл таны одоогийн ажлын ачаалал дээр стресс нэмэгдэнэ. Нумын ордны нар идэвхжихэд чөлөөт байдал дуусч, эмх цэгцтэй болно. Хайр дурлалын асуудал бага зэрэг тогтворгүй байх тул та сүйгээ цуцлах шийдвэр гаргаж мэднэ. Өнгөрсөнд харамсах бус ирээдүйгээ гэгээлгээр хар.  

 

БУМБА - (1/20-2/18)

 

Хэрэв таныг зөв замд хөтлөх харилцааны аргачлал байхгүй бол таны бизнес, санхүү хяналтаас гарч магадгүй. Тоног төхөөрөмж шинээр авахын тулд зээл авах нь зөв байж болох юм. Хямралыг бүрэн давснаар мөнгөө хэмнэн, аюулгүй газар байлгаж чадна. Мөнгөө өсгөхийн тулд аз туршсан зүйл хийх хэрэггүй. Эргэлзээтэй зүйл дээр нөхөн төлбөр авах нь амжилттай болохгүй. Өөртөө итгэснээр худал хуурмаг зүйлийг огоорон боломжоо ашиглаж чадна.

 

ЗАГАС - (2/19-3/20)

 

Цөөхөн хэдэн асуудал таныг анхаарал хандуулахыг шаардах болно. Энэ нь биеийн болон оюун санааны бүх хүчээ шаахан байж дуусгах хэрэгтэй ажил үүргүүд байна. Өөрийгөө болон бусдыг хэт их дайчлах гэсний хэрэггүй. Хуумгай үйл хөдлөл алдаа руу хөтлөхөөс гадна цаг болон мөнгийг тань үрж ч мэднэ. Найз тань зээлсэн багахан хэмжээний өрөө төлнө. Энэ нь танд чухал хэрэгтэй зүйлээ худалдаж авахад хангалттай хүрэлцэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5