8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-12-07 09:19:56

09:00-17:00 цагт: "БИЧИЛ УУРХАЙГ АЛБАЖУУЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦОО" үндэсний чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Бичил уурхайн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл, эрх зүйн орчин, мэргэшүүлэх сургалтын талаар ярилцана.
 
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
 
10:00 цагт:  Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт Шангрила зочид буудлын их танхимд болно
 
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байгаа талаар МҮБХ-ын Ажлын хэсгээс мэдээлэл хийнэ. Хуралд Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцоно.
 
11:00-11:50 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд хүргэнэ. Хаана: Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Номын хүрээ танхим

12:00 цагт: Улсын Филармонийн байранд дуучин Н.Наранбаатарын "МИНИЙ ЗАХИДАЛ" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хуралд болно. Хэвлэлийн бага хуралд дуучин Н.Наранбаатар, герман улсын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэнэ.
 
14:30 цагт: Барилга, Хот Байгуулалтын яам болон Монголын Архитекторуудын Эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5